"Хөөх чи солгой юм байна, би солгой хүмүүсд дуртай"... Бүсгүйн гал халуун нүд түүнийг төөнөнө. Будаггүй байхдаа бүүр ч үзэсгэлэнтэй юм гэж бодлоо. "Би уул нь солгой биш л дээ, зүгээр л багадаа толь руу уначихсан юм"..."Юу гэнэ ээ, хахаха, би мар жаахан хүүхэд биш дээ"..."Үнээн, арван настайд манайд томоо толь байдаг байлаа. Угаалгын өрөөнд тавих гэж аав авчирсан юм. Одоо бодход тийм толь би дахиж хараагүй"... "Нөгөө толинд өөрийгөө хараа л нүүр амаа элдэв болгож тоглож байсан толь маань газар уначихлаа...Сандарсандаа босгох гэтэл толь руу миний гар яваад орчихсон юмдаг... Яг л тэнд дахиад нэг манайхтай адил айлтай тэр толиор холбогдчихсон юм шиг... Өнгийж харж байгаад толь руу орчихсон... Нөгөө айлын таазан дээр нэг их хүчтэй унасан даа...Тэгээд л би толиноос буцаж гарж чадалгүй том болчихсон юм "..."Эвгүй юмаа...арай тэгээд л солгой болчихсон юм биш биз дээ"..."Тиймээ, уул нь баруунаараа бичих гэж зөндөө үзсэн зүүн гараараа л бичээд байгаа юм шиг санагдаад болж өгөөгүй "..."За боль доо, тэгвэл энэ амьдрал чиний толинд харж байгаа тусгал юм байна шүү дээ"..."Тийм л болж таараад байгаа юм даа... Жинхэнэ би толиний нөгөө талд буцаж гарч чадаагүй, тэнд юу болсоныг одоо яаж мэдэхэв...Заримдаа толинд хархаар тэр үеийн манай том өрөө, аав минь намайг цоо ширтэж байдаг. Хүү минь, хүү минь толиор тогловол орондоо шээдэг гэж хэлсэн шүү дээ гэсээр миний нүдэн дээр хөгширдөг юм"... Тэр ингэж хэлээд гараад явчихлаа... Цаасан дээр найман оронтой утасны дугаар нэг л эв хавьгүй бичсэн харагдана...Нээрээ л толин дахь тусгал шиг...тэдгээр тоонууд эргэчихжээ...Бүсгүй толь гаргаж ирвэл цэвэрхэн нямбай бичиг харагдав...99195...Дүрдээ итгэчихсэн залуу вэ гэсээр бүсгүй босож хувцаслалаа...Ноосон цамцнаас нь хямдхан буудлын эхүүн үнэр ханхална...Эмэгтэй хүн болсон хойно өөрийгөө тордох аядмар болов...Гэтэл угаалгийн өрөөний толинд өөрийнх нь жинхэнэ төрх тусчихаад тэр өөрөө биш, толинд дахь тусгалыг л дагаж хөдлөөд байгаа юм шиг санагдана...Үнэхээр л бидний энэ амьдрал хэн нэгний толинд дахь тусгал ч юм билүү гэсэн бодол бодол санааг нь дүүргэнэ...Магадгүй энэ дэлхий дээрх бүх солгой хүмүүс толь руу уначихсан байх...Тэгээд одоо болтол буцах замаа хайсаар л хүүхэд насандаа хоцорж дээ... Жаахан байхад нь эмээ нь толиор битгий тогол гэдэг нь үнэний ортой санагдана...Тэгмэгц бүсгүйг нэг их гуниг, хуурамч хоосон мэдрэмжүүд эзэмдэв...Би ердөө тусгал төдий юм бол хэмээн бодсоор гэрийн зүг алхлаа...Гадаа бороо шивэрч, бүгд л хаа нэгтэйх тусгалаа хайна...
No comments:
Post a Comment