Бичхийг их л хүссэн юмсан... Маш их, ямар их, зөндөө их хүсэж байсан...Бал бариад цаас дэлгээд суучихвал болчино гэж төсөөлөөд байлаа...Харин одоо тэрний гарт аль аль нь байна...Бичгийн нимгэхэн цаас, арыг нь бохь болгож орхисон бал ...Балны хошуу цаастай үнсэлцлээ гээд цэгээс өөр юу ч буухгүй...Өнөө их хүсэл, өнөө их эрмэлзэл, өнөө их бодол .бал атгасан тэр эгшинд юу ч үгүй нурах нь тэр...Бүр хов хоосон болтлоо нурчихлаа шүү...Дөнгөж үсэг сурж байхдаа ч тэр ингэх их юу бичих вэ, юуг буулгах вэ гэж бодож байсангүй...Ухаан санаа, бодол санааг нь хэмжээлшгүй ихээр эзэмдээд байсан өнөөх үгс юу ч үгүй арилчихлаа...Хязгааргүй том баллуур гарж ирээд, тархийг нь гөлийтөл баллуурдчихлаа...Гөлгөр тархинаас одоо юу гарах юм бэ...Энэ захиаг, ердөө л нэг захиа, хэн рүү ч хамаагүй бичээд хаашаа ч хамаагүй явуулахыг хүсэж байсансан...Бүтэн сар өдрөөр бодож, төлөвлөсөн...Бүүр явуулах хүнээ, юуны тухай бичихээ ч бодчихсон байсан...Ер нь энэ бүхэн балнаас л боллоо...Бохь байсаар байтал яах гэж ч арыг нь зажилсан юм...Цаас ч бас хамаатай...Ажлаар дүүрэн цаас хөглөрж байхад, энэ цаасны төлөө хотын нөгөө зах орох ч гэж...Худалдагч хүүхэн сайн чанарын хатуулагтай цаас гээд магтаад байсныг нь яана...гэснээс хөөрхөн алаг нүдтэй охин байсан шүү...Тэр алаг нүд байгаагүй бол...Алаг нүд нь хурдан хурдан тормолзоод л...Инээдтэй юм, тэр алаг нүдээрээ энэ цаасыг тэгж их рекламдаагүй бол цаас авахгүй байж дээ..Цаас байхгүй бол бал ч байхгүй...Захиа бичих хүсэл нь одоо ч таатайгаар шаналгаж байхсан хэмээн залуу өөртөө шивнэнэ...Ерөөсөө л худалдагчийн буруу юм байна...Хөөрхөн худалдагчийн л буруу...Суусаар ажил тарах дөхлөө...Тэр балаа тас атгаад цаасаа ширтэн суусаар зургаан цагийг туулчихлаа...Худалдагч бүсгүй дээр очиж гомдол мэдүүлнэ ээ...Магадгүй ягаад болзоонд урьж болохгүй гэж...Замаараа цэцэг төвөөс сарнай боолгож аваад хүлээнэ...Нэг мэдэх нь ээ бүх бодол нь биелчихсэн, дэлгүүрийн урд хаалган тэр цэцэг тэвэрчихсэн гүйж явна...Гүйсээр л...Хурдан хурдан гишгэлсээр, нааш цааш холхино...ТАван ч тамхи цааш нь харуулчихлаа...Бүсгүй байсангүй...Тэвчихээ байгаад дэлгүүр рүү орлоо...Орох дэмий байж дээ...Өнөө алаг нүд, одоо өөр нэгэн азгүй залууд "ердөө нэг муу" бичгийн цаас рексламдчихсан зогсож байна...Орох дэмий байж...Цаас ч авах хэрэггүй байсан юм...Ажлаар дүүрэн цаас байхад...Тэнэг толгой...
Thursday, January 30, 2014
Цаас

Monday, January 27, 2014
Цахилгаан шат
Цахилгаан шатанд гацсан дурсамж, тэрнээс хойш бүсгүй цахилгаан шатанд суухаа болисон...Яахав, лифт гэж бичиж болно л доо, гэхдээ цахилгаан шат гэж бичсэн нь нэг л дотно санагдаад байх шиг...Бүсгүйн гэр, хорооллын өндөр цэнхэрүүдийн нэгэнд байршилна...Гэрлүүгээ алхах бүр дээ, Аз жаргал мандан бадраг...Тиймээ аз жаргал хэмээн бодно...Тэр автобуснаас айдаггүй шүү, зүгээр л ажил нь ойрхон болхоор алхаж харидаг хэрэг...Маникен дунд, хувцас, худалдан авагчийн сүрчигний үнэрт өдөржин мансуурсаар ажил тараад гадагшаа гархад нэг л сонин...Өдөржин нунтаг цагаан сорж байгаад, одоо үйлчилгээ нь шартуулж байгаа мэт...Дуу шуугайн дүүрсэн, хорооллын машинууд түгжирэлдэн урагшлах нь яг л өмдөндөө баачисан бөөн хүүхдүүд алхаж байгаа мэт...Өвөл бүх юм нэг л удаан залхуутай...Гэхдээ хүйтэн салхи, цагаан цас сэтгэл санаа сэргээж, бие мах бодид цочрол өгөх нь таатай...Эмэгтэй хүн ямар даарах биш дээ, туранхай хөлөө тиркогоор халхалсан болоод л зам гарна...Өөрийг нь хэн юу гэж харж байгаа бол гэж хааяаа бодно...Гэхдээ сүүлийн үед багын дурсамж нь зовоох болжээ...Дахиад цахилгаан шатанд суучихвал...Арван хоёр давхар руу өгсөж байхаар суучихвал амар юм гэсэн бодол шаналгана...Тэгж бодсоор нэг мэдхэд лифт дуудах товчийг зогсоо зайгүй тачигнуулан зогсож байна...Хурдан хурдан дараад байвал лифт илүү хурдан ирэх юм шиг...Цахилгаан шат хаана явж байгааг заасан дугаарууд аажимаар нэгийг гаргаж ирхэд, аймшигийн хаалга нээгдэнэ...Нүдээ цавчилан,цавчилан харж зогссоор, лифт хаалгаа хаана...Цээж дүүрэн амьсгал аваад тэр шатны зүг алхаж байдаг...Ямар ч л байсан өнөөдөр лифтэнд сууна гэж бодлоо...Бүтэн долоо хоног ингэж бодсонсон...Тэгээд яг тэр хаалганы өмнө очоод, жижигхэн дөрвөлжин өрөөг хараад зог тусчихна...Хүнгүй хоосон авс шиг хайрцаг...Орчихвол хэзээ ч гарж чадахгүй мэт...Өнөөдөр яг сууна даа...Өнөөдөр л биш бол хэзээ ч биш...Салхи хүртэл дэмжих мэт араас нь дэм өгнө...Жижигхэн харанхуй өрөөнд хоёр цаг уйлж зогссон зургаан настай охин өнөөдөр хорин зургаа хүрчихсэн...Бүтэн хорин жил ард хоцрохдоо аймшигт дурсамжийг нь арилгачихсан ч байж магадгүй...Бүсгүй хурдан хурдан алхалсаар гэрийн зүг давшиллаа...Алхалт бүр нь улам өөдрөг, илүү эрч хүчтэй болно...Өндөр өсгийтийн таг, таг хийсэн чимээнд урамшин, цүнхнийхээ оосрыг тас атгачихаад гүйх шахам орцондоо орлоо..Плеткаа асаалттай гарчихсан хүн шиг цахилгаан шат дуудхаар ухасхийн давхив...Товчлуурыг дараа л байлаа...дараа л байв...дахин дахин дараа л байсан...Лифт хаана явааг ч анзааралгүй жижигхэн товчлуурыг чихэх мэт нүднэ..."Сайн уу"..."Хүүе танайх энд байдаг юм уу?"..."Хэдэн давхарт вэ?"..."Арав"..."Ямар сонин юм бэ?, Манайх арван хоёр"..."Сонин юм..."...Бүсгүй залуутай ингэж танилцжээ...Энэ өдрөөс хойш, залуутай тааралдахын тулд л лифт дууддаг боллоо...Залуу ч мөн зөвхөн бүсгүйтэй тааралдахын тулд зориуд хүлээдэг болжээ...Тэгээд л "Сайн уу"...цахилгаан шатны жижигхэн өрөөнд ороод хэн ч юу ч ярихгүй...Залуугийн буух давхарт, "баяртай" гэхээс өөр үг хэлэхгүй...Хамгийн чухал нь, залуутай байх хоромхон хугацаа бүсгүйг догдлуулна...Зүрх нь амаар гарчих шахам л сандарна...Залуу ч мөн догдлоно...Хүлээж, хүлээж бүсгүй ажлаа тараад ороод ирхэд салаганасан гараа хармандаа чихчихнэ..."Сайн уу" хөөрхөн инээмсэглэл, нүд нь хурдан хурдан цавчилан мэндэлцгээнэ...
Subscribe to:
Posts (Atom)