Цахилгаан шатанд гацсан дурсамж, тэрнээс хойш бүсгүй цахилгаан шатанд суухаа болисон...Яахав, лифт гэж бичиж болно л доо, гэхдээ цахилгаан шат гэж бичсэн нь нэг л дотно санагдаад байх шиг...Бүсгүйн гэр, хорооллын өндөр цэнхэрүүдийн нэгэнд байршилна...Гэрлүүгээ алхах бүр дээ, Аз жаргал мандан бадраг...Тиймээ аз жаргал хэмээн бодно...Тэр автобуснаас айдаггүй шүү, зүгээр л ажил нь ойрхон болхоор алхаж харидаг хэрэг...Маникен дунд, хувцас, худалдан авагчийн сүрчигний үнэрт өдөржин мансуурсаар ажил тараад гадагшаа гархад нэг л сонин...Өдөржин нунтаг цагаан сорж байгаад, одоо үйлчилгээ нь шартуулж байгаа мэт...Дуу шуугайн дүүрсэн, хорооллын машинууд түгжирэлдэн урагшлах нь яг л өмдөндөө баачисан бөөн хүүхдүүд алхаж байгаа мэт...Өвөл бүх юм нэг л удаан залхуутай...Гэхдээ хүйтэн салхи, цагаан цас сэтгэл санаа сэргээж, бие мах бодид цочрол өгөх нь таатай...Эмэгтэй хүн ямар даарах биш дээ, туранхай хөлөө тиркогоор халхалсан болоод л зам гарна...Өөрийг нь хэн юу гэж харж байгаа бол гэж хааяаа бодно...Гэхдээ сүүлийн үед багын дурсамж нь зовоох болжээ...Дахиад цахилгаан шатанд суучихвал...Арван хоёр давхар руу өгсөж байхаар суучихвал амар юм гэсэн бодол шаналгана...Тэгж бодсоор нэг мэдхэд лифт дуудах товчийг зогсоо зайгүй тачигнуулан зогсож байна...Хурдан хурдан дараад байвал лифт илүү хурдан ирэх юм шиг...Цахилгаан шат хаана явж байгааг заасан дугаарууд аажимаар нэгийг гаргаж ирхэд, аймшигийн хаалга нээгдэнэ...Нүдээ цавчилан,цавчилан харж зогссоор, лифт хаалгаа хаана...Цээж дүүрэн амьсгал аваад тэр шатны зүг алхаж байдаг...Ямар ч л байсан өнөөдөр лифтэнд сууна гэж бодлоо...Бүтэн долоо хоног ингэж бодсонсон...Тэгээд яг тэр хаалганы өмнө очоод, жижигхэн дөрвөлжин өрөөг хараад зог тусчихна...Хүнгүй хоосон авс шиг хайрцаг...Орчихвол хэзээ ч гарж чадахгүй мэт...Өнөөдөр яг сууна даа...Өнөөдөр л биш бол хэзээ ч биш...Салхи хүртэл дэмжих мэт араас нь дэм өгнө...Жижигхэн харанхуй өрөөнд хоёр цаг уйлж зогссон зургаан настай охин өнөөдөр хорин зургаа хүрчихсэн...Бүтэн хорин жил ард хоцрохдоо аймшигт дурсамжийг нь арилгачихсан ч байж магадгүй...Бүсгүй хурдан хурдан алхалсаар гэрийн зүг давшиллаа...Алхалт бүр нь улам өөдрөг, илүү эрч хүчтэй болно...Өндөр өсгийтийн таг, таг хийсэн чимээнд урамшин, цүнхнийхээ оосрыг тас атгачихаад гүйх шахам орцондоо орлоо..Плеткаа асаалттай гарчихсан хүн шиг цахилгаан шат дуудхаар ухасхийн давхив...Товчлуурыг дараа л байлаа...дараа л байв...дахин дахин дараа л байсан...Лифт хаана явааг ч анзааралгүй жижигхэн товчлуурыг чихэх мэт нүднэ..."Сайн уу"..."Хүүе танайх энд байдаг юм уу?"..."Хэдэн давхарт вэ?"..."Арав"..."Ямар сонин юм бэ?, Манайх арван хоёр"..."Сонин юм..."...Бүсгүй залуутай ингэж танилцжээ...Энэ өдрөөс хойш, залуутай тааралдахын тулд л лифт дууддаг боллоо...Залуу ч мөн зөвхөн бүсгүйтэй тааралдахын тулд зориуд хүлээдэг болжээ...Тэгээд л "Сайн уу"...цахилгаан шатны жижигхэн өрөөнд ороод хэн ч юу ч ярихгүй...Залуугийн буух давхарт, "баяртай" гэхээс өөр үг хэлэхгүй...Хамгийн чухал нь, залуутай байх хоромхон хугацаа бүсгүйг догдлуулна...Зүрх нь амаар гарчих шахам л сандарна...Залуу ч мөн догдлоно...Хүлээж, хүлээж бүсгүй ажлаа тараад ороод ирхэд салаганасан гараа хармандаа чихчихнэ..."Сайн уу" хөөрхөн инээмсэглэл, нүд нь хурдан хурдан цавчилан мэндэлцгээнэ...
No comments:
Post a Comment