Thursday, January 30, 2014

Цаас


Бичхийг их л хүссэн юмсан... Маш их, ямар их, зөндөө их хүсэж байсан...Бал бариад цаас дэлгээд суучихвал болчино гэж төсөөлөөд байлаа...Харин одоо тэрний гарт аль аль нь байна...Бичгийн нимгэхэн цаас, арыг нь бохь болгож орхисон бал ...Балны хошуу цаастай үнсэлцлээ гээд цэгээс өөр юу ч буухгүй...Өнөө их хүсэл, өнөө их эрмэлзэл, өнөө их бодол .бал атгасан тэр эгшинд юу ч үгүй нурах нь тэр...Бүр хов хоосон болтлоо нурчихлаа шүү...Дөнгөж үсэг сурж байхдаа ч тэр ингэх их юу бичих вэ, юуг буулгах вэ гэж бодож байсангүй...Ухаан санаа, бодол санааг нь хэмжээлшгүй ихээр эзэмдээд байсан өнөөх үгс юу ч үгүй арилчихлаа...Хязгааргүй том баллуур гарж ирээд, тархийг нь гөлийтөл баллуурдчихлаа...Гөлгөр тархинаас одоо юу гарах юм бэ...Энэ захиаг, ердөө л нэг захиа, хэн рүү ч хамаагүй бичээд хаашаа ч хамаагүй явуулахыг хүсэж байсансан...Бүтэн сар өдрөөр бодож, төлөвлөсөн...Бүүр явуулах хүнээ, юуны тухай бичихээ ч бодчихсон байсан...Ер нь энэ бүхэн балнаас л боллоо...Бохь байсаар байтал яах гэж ч арыг нь зажилсан юм...Цаас ч бас хамаатай...Ажлаар дүүрэн цаас хөглөрж байхад, энэ цаасны төлөө хотын нөгөө зах орох ч гэж...Худалдагч хүүхэн сайн чанарын хатуулагтай цаас гээд магтаад байсныг нь яана...гэснээс хөөрхөн алаг нүдтэй охин байсан шүү...Тэр алаг нүд байгаагүй бол...Алаг нүд нь хурдан хурдан тормолзоод л...Инээдтэй юм, тэр алаг нүдээрээ энэ цаасыг тэгж их рекламдаагүй бол цаас авахгүй байж дээ..Цаас байхгүй бол бал ч байхгүй...Захиа бичих хүсэл нь одоо ч таатайгаар шаналгаж байхсан хэмээн залуу өөртөө шивнэнэ...Ерөөсөө л худалдагчийн буруу юм байна...Хөөрхөн худалдагчийн л буруу...Суусаар ажил тарах дөхлөө...Тэр балаа тас атгаад цаасаа ширтэн суусаар зургаан цагийг туулчихлаа...Худалдагч бүсгүй дээр очиж гомдол мэдүүлнэ ээ...Магадгүй ягаад болзоонд урьж болохгүй гэж...Замаараа цэцэг төвөөс сарнай боолгож аваад хүлээнэ...Нэг мэдэх нь ээ бүх бодол нь биелчихсэн, дэлгүүрийн урд хаалган тэр цэцэг тэвэрчихсэн гүйж явна...Гүйсээр л...Хурдан хурдан гишгэлсээр, нааш цааш холхино...ТАван ч тамхи цааш нь харуулчихлаа...Бүсгүй байсангүй...Тэвчихээ байгаад дэлгүүр рүү орлоо...Орох дэмий байж дээ...Өнөө алаг нүд, одоо өөр нэгэн азгүй залууд "ердөө нэг муу" бичгийн цаас рексламдчихсан зогсож байна...Орох дэмий байж...Цаас ч авах хэрэггүй байсан юм...Ажлаар дүүрэн цаас байхад...Тэнэг толгой...

No comments:

Post a Comment