Monday, June 23, 2014

Гурван зуун секунд


-Хэр удаан хүлээх вэ?
-Удахгүй ээ...
-Энэ бүхэн хурдхан дуусаасай гэж залбирах юм...
-Бээлий өмсөхөөс ч амархан ажил шүү дээ...
-Тэд л тэгж хэлсэн...Тэр бээлий өөр ч юм бил үү...
-Битгий ай даа...
-Маргааш уулзах уу?
-Уулзана аа...
-Тэрний маргааш ч уулзах уу?
-Мэдээж шүү дээ хайрт минь...
-Бүүр тэрний маргааш ч гэсэн үү?
-Тиймээ хайрт минь...Өдөр бүр уулзана...
-Тэгээд шөнө уулзахгүй юм уу?
-Уулзана даа хайрт минь...
-Чи ядраад байгаа юм уу?
-Үгүй ээ...
-Тэгвэл надад ус аяглаад ирээч?
-За...удахгүй ээ...

..Бүсгүйн зүрхний цохилт цагийн зүүтэй хэмнэл тааруулан амьсгална...Магадгүй, бие дотоод сэтгэлийнх нь хаа нэгтэй бас нэгэн цагийн зүү хэмнэл тааруулхаар цохилно...гэхдээ арай аажуу...арай сулхан...одоохондоо тэдний хэн нь ч энэ цохилтийг анзаархааргүй тийм аажуухан цохилно...

-Ямар удав аа?
-УДаагүй шүү дээ хайрт минь...
-Энэ бүхний дараа, үнэхээр бүх зүйлс өмнөх шигээ болох уу?
-Чи бид хоёр ярилцсан шүү дээ, одоо цаг нь биш...
-Гэхдээ цаг байж л байна шүү дээ...
-Зөв цагтаа биш шүү дээ...
-Тийм ч юм уу...
-Тиймээ...
-Энэ чамайг жаргалтай болгох уу?
-Чи үргэлж намайг жаргалтай болгодог...
-Гэхдээ чи жаргалгүй байгаам шиг...надад санагдах болсон...
-Дэмий юм бодох хэрэггүй дээ...

Хүлээх өрөөнд сувилагч орж ирэн..."Таван минут" гэж зарлав...
-ТАван минут...
-Тиймээ...Таван минут...ТАван минутанд миний зүрх хэд цохилж амжих бол?...Гурван зуун секунд шүү дээ...
Бүсгүй мэс заслын өрөөнд орлоо...Нойрсуулах тариа зүрх сэтгэлээр нь дамжин мансууруулж таазан дээрх гэрэл хаа нэгтэй замхран одов...Түүнтэй адил хаа нэгтэй...Хаа нэгтэй орших өнөөх цаг зогслоо...

Sunday, June 22, 2014

Супербаатруудын улс.

Монголд дандаа супербаатарууд байдаг юм шиг байгаан. Тэгээд бүгд нэг газар бүгчихсэн, гадагшаа гарахгүй, дотогшоо орохгүй. Бүгдээрээ супер юм чинь өөрсдөө дотроо өөрсдийгөө болгоо л, дэлхийн хөгжилөөс тасраа л явчихна. Батотгон, Аргогоор удирдуулсан супер хүмүүсийн архи маягийн. Хятад, мятадад хамгийн том үйлдвэржилт, бүтээн байгуулалт болж байна уу энээ тэрээ маниусд ямар ч хамаагүй.Супер болхоор дотроо сайхан хөгжөө л, Хятадын ажиллах хүчнээс хамааралгүйгээр тэнгэрт тулна гэжуугаа. Монголын хөгжил бусад орны хөгжил шиг техник , технологи энэ тэр гэж сүртэй юм байхгүй. ТЭнгэрт сүү цацаж бороо оруулаад л, газарт тахил өргөж өвс ургуулаад л, фермийн аж ахуй. Хонио алж идээ л махны хэрэгцээ. Алсан малынхаа арисаар хувцас хунар хийгээд өмсчихнө. Уйдвал агуйн хана манан дээр зураг зурж болно. Хамгийн гол нь өөрсдөө, бид чинь мундаг супер хүмүүс. Тэр гадаад мадаад, Америк энээ тэрээ ямар хамаа байна. ТӨмөр замаар далайд гарцтай болно уу байна уу падлий ч алга, тэгээд ч тэр далай чинь шорвог давстай, мал амьтан услаж болохгүй л юм гэнэ лээ дэг. Бидний зорилго бол ерөөсөө супер хүч чадалтай, супер хүмүүсээр дүүрэн энэ улсдаа гадны ганц ширхэг шороо ч оруулалгүй, гадагшаа ганц ширхэг ч агаарын молекул алдалгүй сууж байх. Яг л даршилсан огурций шиг. Тэгээд л байж байвал сүүлдээ улам хүч чадал маань ихсээ л ногоороод гоё болцгооно гэжуугаа. ЭНэ дээр байдаг нөхдүүд харин ийм бодолгүй юм шиг байгаа юм, Хятадын банкны салбарыг оруулж ирээд л, Хятадын банкны хүү бага байгаад Монголын банкны өрсөлдөх чадварыг хөгжүүлэх ч үгүй, супер хүмүүсд ер нь банк ч хэрэггүй. Цагаан идээ, таван хошуу малтайгаа хэн баян, Монгол баян гэж гоё үг байна цаана чинь. Дээр байгаа нөхдүүд л нэг гадагшаа агаар алдчихгээд байгаа юм даа, бид хэд л талбай дээрээ нэг том гэр барьж аваад пиг чихэцгээхгүй бол. Гадаад мадаад ер нь хэрэггүй шдээ, яахав тусламж энэ тэр гэж гүүр бариад, талх ногоо өгвөл авчихна биз, түүнээс гадаадууд чинь бидэнд дарлагдаж явсан улс биднээс юм авах эрхгүй шд, тийм болхоороо ч байнга тусламж, зээл энэ тэр олгож байхгүй юу. Аль болох аваад л байх хэрэгтэй, тэгж байтал бүгдээрээ гоё даршилсан огурций болцгооно доо. Ай давс амтагдаад л сайхан шүү.