Monday, June 23, 2014

Гурван зуун секунд


-Хэр удаан хүлээх вэ?
-Удахгүй ээ...
-Энэ бүхэн хурдхан дуусаасай гэж залбирах юм...
-Бээлий өмсөхөөс ч амархан ажил шүү дээ...
-Тэд л тэгж хэлсэн...Тэр бээлий өөр ч юм бил үү...
-Битгий ай даа...
-Маргааш уулзах уу?
-Уулзана аа...
-Тэрний маргааш ч уулзах уу?
-Мэдээж шүү дээ хайрт минь...
-Бүүр тэрний маргааш ч гэсэн үү?
-Тиймээ хайрт минь...Өдөр бүр уулзана...
-Тэгээд шөнө уулзахгүй юм уу?
-Уулзана даа хайрт минь...
-Чи ядраад байгаа юм уу?
-Үгүй ээ...
-Тэгвэл надад ус аяглаад ирээч?
-За...удахгүй ээ...

..Бүсгүйн зүрхний цохилт цагийн зүүтэй хэмнэл тааруулан амьсгална...Магадгүй, бие дотоод сэтгэлийнх нь хаа нэгтэй бас нэгэн цагийн зүү хэмнэл тааруулхаар цохилно...гэхдээ арай аажуу...арай сулхан...одоохондоо тэдний хэн нь ч энэ цохилтийг анзаархааргүй тийм аажуухан цохилно...

-Ямар удав аа?
-УДаагүй шүү дээ хайрт минь...
-Энэ бүхний дараа, үнэхээр бүх зүйлс өмнөх шигээ болох уу?
-Чи бид хоёр ярилцсан шүү дээ, одоо цаг нь биш...
-Гэхдээ цаг байж л байна шүү дээ...
-Зөв цагтаа биш шүү дээ...
-Тийм ч юм уу...
-Тиймээ...
-Энэ чамайг жаргалтай болгох уу?
-Чи үргэлж намайг жаргалтай болгодог...
-Гэхдээ чи жаргалгүй байгаам шиг...надад санагдах болсон...
-Дэмий юм бодох хэрэггүй дээ...

Хүлээх өрөөнд сувилагч орж ирэн..."Таван минут" гэж зарлав...
-ТАван минут...
-Тиймээ...Таван минут...ТАван минутанд миний зүрх хэд цохилж амжих бол?...Гурван зуун секунд шүү дээ...
Бүсгүй мэс заслын өрөөнд орлоо...Нойрсуулах тариа зүрх сэтгэлээр нь дамжин мансууруулж таазан дээрх гэрэл хаа нэгтэй замхран одов...Түүнтэй адил хаа нэгтэй...Хаа нэгтэй орших өнөөх цаг зогслоо...

No comments:

Post a Comment