Тэд хаачив?
Ер нь бид хэдийн колончилогдчихсон, магадгүй бүүр Trueman show дээр гардаг шиг өөр нэгэн соёл иргэншилийхэнхий хувьд реалити шоу болоод байж байдаг байх.... Тэдгээр нь бидэн шиг хэт шинэ соёл иргэншилийн хөгжилд гаднаас оролцолгүй хэрхэн дайтаж, нэгнийгээ сөнөөж, үзэн ядаж, хайрлаж,дурлаж, сексдэж, Жон Кеннедийг мутант төрсөнийх нь төлөө буудаж ажиглан ПОП-КОРН идээд сууж байдаг ч юм бил үү... Илүү тодорхой болгоё л доо, 1.Манай нар бол залуухан од, хүнтэй жишвэл 30 насан дээрээ эд гялалзаж яваа залуу л гэсэн үг 2. Галактикт манай нарнаас ч хөгшин хэдэн тэр бум, тэр бум одод бий. 3:Тэдгээр нь дор хаяж ганц нь дэлхий шиг бүүр яг дэлхийтэй адилхан амьдрал бий болох боломжтой гаригтай байх учиртай хэрвээ тийм бол тэр гариг дээрх соёл иргэншил хэдхэн сая, за болъя хэдхэн мянган жилийн дотор л Сүүн замыг колончилчих учиртай. Тэгтэл тэд хаана байна аа? Бид хэдийг алалцаж, Юлий Цезарыг сенатууд нь хутгалахаас өмнө ирээд буцчихав уу? -Ноёнтоон энэ гариг дээр хэнд ч ашиггүй араатан амьтад л байна, цааш явцгаах уу? -Ойлголоо, хаягдмал түлшээ энд хаяж болно... гээд өнгөрөөд өгсөн үү? Магадгүй л юм, эсвэл наашаа ирээд -Ноёнтоон эндхийн соёл иргэншил хэтэрхий тэнэг юм, том том чулуугаар гурвалжин зүйлс барьцгааж байна, бидэнд хэрэггүй бололтой гэсэн ч байж болно...Хэн мэдэхэв, ямар ч байсан дээрхээс дүгнэж үзвэл тэд хэдийн бидэн дээр ирчихсэн тэр бүү хэл бүүр галактикийн хэмжээний том гүрэн болчихсон Айзек Айзимовын "Foundation" зохиолыг биелүүлчих учиртай... Хери Селдон гээд гүйж бай боломж байсаар байтал энд ингээд энийг бичээд Флаш болж чадахгүй дээ харамсад сууж байх ч гэж... Тэд зүгээр л хэрхэн тэнэгтэцгээж, дэлхийн өрийг арван триллион болгон Бархасбадид өгж буйг шоолон сууцгааж байна уу? Бүүр аль эрт манай гаригийг колончилоод зөвхөн реалити шоундаа зориулж биднийг ийм тэнэг, өчүүхэнээр бүтээчихсэн ч юм уу? Дахиад л хэн мэдлээ... Жаахан сериозны хандвал магадгүй ямар ч соёл иргэншил хөгжилийн дээд цэгтээ хүрхээсээ өмнө нэгнийгээ хядчихдаг байж магадгүй. Өөрсдөд дээрээ л жишээ аваад үзэхэд зуухан жилийн дотор хоёр ч дайн хийчихсэн шүү дээ... Нэмээд сансарын аюул, Солир, Сүүлт од зэрэг байж болох ч хэдэн тэр бум ододтой энэ галактикт маань ядаж ганцхан гариг Survive хийж чадаагүй гэхээр дэндүү үлгэрийн... Эцэст нь хэн мэдлээ, би реалити шоуны гол дүр ч юм билүү...Маргаашнаас "том хүн" болно оо...
No comments:
Post a Comment