Яг одоо доош хараад зогсож байна. Намарын зөөлөн салхи өөдөөс хүслийг минь хязгаарлах гэж салхилна... Салхи цаг өнгөрөх тутам улам ширүүсэн салхилна. Яаж яваад ч би салхинд хүртэл хамаатай болчихов доо... Дөнгөж саяхан л энэ ертөнц дээрх хамгийн чухал зүйл минь юу ч үгүй хоосрон алга болсон... Харин одоо тэрхүү байдлыг минь салхи нэг өрөвдөх шиг.. Тэр өмнө нь намайг хэзээ ч тоож байгаагүй билээ... Би ягаад энд зогсож байна вэ гэж үү? хотын хамгийн өндөр барилгын дээр оддын доор тамхи үүнийг бичиж суух шалтгаан юу байв аа?... Ердөө өнөөх л эр эм хүмүүсийн хооронд явагдах бяцхан дурлал байсан гэвэл чи надад итгэх үү? Хайр дурлал... Хайр дурлал л надад тэнгэр өөд нисэх даль жигүүр хайрлаж дээ... Харин одоо тэр даль жигүүр нь хэр хол хүргэж өгөхийг харцгаая... Энэ явдал хоёр жилийн өмнөөс эхэлсэн юм... Эхнэр минь гэгдэх тэр хүн эл цол хэргэмийг хүртээд хэдийн арван жилийг ардаа орхиод байлаа. Гэсэн ч бид энэ арван жилийн хугацаанд ганц ч удаа хүүхэдтэй болж байсангүй. Чи магадгүй биднийг хүүхэдтэй болохыг хүсээгүй гэж бодсон байх... Гэвч байдал өөр байсан юм. Тэр минь төрөлхийн хүүхэд олох чадваргүй төржээ. Эл асуудал бидэнд гэрлэлтийн эхний тав зургаан жил төвөг удаж байсангүй. Гэтэл бид маргалдаж эхэллээ... Маргаан хаанаас ч юм эхлэх болов... Заримдаа тэр бүх маргаан хэрүүл, орилоон хашгираан ор тас орон гэрээс минь ангижирч шөнийн нэг нэгнээ озон дурлалцаж, гал халуун өнгөрүүлцгээдэг байв... Амьдрал тийм л байсан... Өглөө бүр ажилдаа гарахдаа түүнийхээ баруун хацар дээр үнсчихээд зүүн хацарыг нь хүлээн өдрийг өнгөрүүлнэ... Түүнрүүгээ гэсэн сэтгэл минь үргэлж оволзож, хэзээ ч гандан буурч байсангүй. Хамт даа хоол хийцгээн, эрхлэлдэн тоглож, ялангуяа тэрний минь дүрсгүйтэн өнөөхийг минь хөнгөхөөн цохиод авахад би бүүр байж яддаг байлаа... Жижигхэн булбарай гар нь эрхтэнийг минь атган нааш хөдлөж, түүний минь хэлтэй нөхөрлөх үед бүх юм дээд цэгтээ тулна... Тиймээ тэр надад хязгааргүй хайртай байсан... Байсан... Би хэзээ ч түүнээс уйдаж, түүнээс залхаж, түүнээс өөр эмэгтэйг харж байсангүй... Ганц нэг удаа мэдээж ташаагаа хүрсэн урт шаргал үстэй, өндөр гуалиг хүүхний алхаа руу өөрийн эрхгүй харц минь тулгамдан ширтдэг ч хэзээ ч түүнийгээ нүцгэнээр нь тэврэх шиг догдолуулж, үхэх шахам галзууруулсангүй... Харин тэр... Тэр бусдаас бүгдээс тэс өөр байсан юм... Харин нэг өдөр өнөөх хэрүүл маргаан ахин дэгдлээ... Хэрүүл маргаан хэзээ ч зогсохгүй мэт үргэлжилэн, үргэлжилж байв... Би эвлэрэхийг, түүнийхээ хөнгөхөн үнсэлтийг хязгааргүй их хүсэн хичээж байсан... Харамсалтай нь энэ удаад байдал өөрөөр эргэсэн...Хоёр жилийн өмнөх тэр хар өдрийг би хэзээ ч мартахгүй... Хамгаас хайрт хэзээд надад үнэн ч эхнэр минь намайг хуурах болсон... Яаж мэдсэн бэ гэж үү? Тэр өөрөө надад хэлсэн... Надад хайртай ч өөр хүнтэй унтах болсон гэдгээ нүд рүү минь цоо ширтэж байгаад шууд хэлж билээ... Дотоод сэтгэл зүрхийг минь гал халуун аянга цөмлөн ниргэж, амьдралын минь утга учир юу ч үгүй далдаран алга болов... Тэгээд тэр надад хүсвэл намайг ч өөр хүнтэй болж болно гэсэн... Харин нэг нөхцөлтэй... Тэр нөхцөл нь үүрд түүнд хайртай хэвээр байх. Гэхдээ өөр хүнтэй унтаж болно... Тиймээ, би нөхцөлийг хүлээж авсан... Түүнийг үзэн ядаж, итгэл найдвар, хайр дурлалыг минь юу ч үгүй хага цохисон түүнийг үзэн ядсандаа би хуурах болсон. Ташаагаа хүрсэн шаргал үст бүсгүйтэй болзох болж, түүнийг шөнө бүр эдлэдэг байв...Миний доор орон зөөлхөн гийнэж, тачаадан дуугарахад би тэр хоолой, тэр анхилуун үнэр, тэр зөөлхөн арьс, гайхамшигтай биеийг эхнэрийнхээ хэмээн бодож төсөөлдөг байлаа...Шаргал үст бүсгүй хэзээ ч миний сэрэлийг жинхнээр минь өдөөж, намайг галзууруулах шахаж байсангүй. Ганцхан эхнэртэй хэнээс ч илүү, юунаас ч илүү улам их хайртай болохыг минь дэндүү ихээр мэдрүүлж, дэндүү ихээр ойлгуулж байлаа... Түүнийг доороо оруулан эдлэж, дөрвөн хөлөлүүлэн үснээс нь зулгаан өөрийн тааваар цохих бүртээ би эхнэрийнхээ хоолойг сэтгэлдээ чагнан, нүдээ нээгээд хартал тэр минь биш байгаад уурсан улам хүчтэй үйлээ дуусгана... Бүх зүйл энэ маягаар хоёр магадгүй гурван жил ч өнгөрсөн байж мэднэ. Түүнийгээ нүцгэн байгааг би харалгүй дэндүү удсан... Баруун гуян дээрх жижигхэн сорив, зүүн хөхөн дээрх дарааллан ургасан гурван мэнгийг нь би дэндүү их санаж байна... Харин нэг шөнө тэр намайг ахин өдөв... Бие сэтгэл минь нисэх шахам хөөрч, догдолсондоо бүхнийг эхэлсэн шигээ дуусгаж орхилоо... Харин энэ шөнө тэр надад нэг санал болгов... Тэр намайг өөр хүнтэй болсоныг минь мэджээ... Гэхдээ хэн хэндээ хайртай гэдгээ ч мөн тэр ойлгож байв. Санал юу байсан гэж үү? ... Тэр хамт даа ахин хийцгээе гэсэн... Тэр миний хамтрагчыг хармаар байна гэсэн... Тэгээд бүүр дөрвүүлээ хийхийг хүссэн... Энэ санал эхэндээ таалагдсангүй, эхнэр минь миний хажууд өөр нэгэн новшид цохиулж байхад би яаж тэр шаргал үстийг эхнэрээ хэмээн төсөөлж цохих юм бэ?... Гэсэн ч дотроос минь гижигдэх бяцхан дүрсгүй хүсэл энэ бодлыг нухчин дарж, саналыг ногоон гэрлээр хүлээн авсан билээ... Ердөө хоёрхон цагийн өмнө бид хоёр хэн хэнийхээ хамтрагч нарыг хүлээн ууцгааж байлаа... Тэр минь үргэлж инээмсэглэн, догдолж байгаа нь илт. Түүнийгээ ийм жаргалтай байгааг харалгүй дэндүү удсан санагдана. Анх эхнэрээ болооч хэмээн гуйж байсан гайхамшигтай эмэгтэй эргээд иржээ. Хоёр нүд нь дүрсгүй нь аргагүй гялалзан тодорч, улаа бутарсан уруул нь жогтой инээмсэглэнэ... Тэрнийг ингэж инээмсэглэхэд би хорвоо ертөнцийг мартчихдаг байлаа... Нэг мэдэхэд л түүнийхээ бүхий л биеийг шуналтан озож, долоож байв... Тэр минь ч намайг энхрийлэн таалж, хэмжээлшгүй ихээр хүсэж байлаа... Хаалга цохих чимээнээр бид аз жаргалаасаа хоромхон зуур хөндийрлөө... Яг энэ агшинд л би шаргал үстэд хэлээгүйгээ ойлгосон юм... Би хэлэхийг хүссэнгүй... Гэсэн ч би харамссангүй... Ягаад ч харамсах билээ... Эхнэр минь хөнгөхөн босож халаадаа нөмөрлөө... Түүний харцанд бяцхан айдас бас эзэрхийлэл ноёлно... Юу хүсэж байгааг нь ойлгоход надад ердөө ганц л жигтэй инээмсэглэл хангалттай байсан юм... Зүрх минь булгилан сандарч, түүнийг хаалга руу дөхөх тусам улам хүчтэй цээжийг минь балбаж байлаа.... Бүх зүйл хоромхон зуур болж өнгөрөв... Ухаан ороод хартал эхнэрий минь мэнчийж улайсан царай, амь хүсэн над руу цоо ширтэж байлаа... Харин гар минь... Хоёр гар минь түүнийг багалзуурдан шахаж, гайхамшигтай ариун царай дээр нь миний нулимс асгарч байв... Түүний минь бие суларан суларсаар амьгүй болон хөштөл би гараа салгасангүй... Сүүлчийн чимх амьсгаа багалзуураар минь ховхлон гарахад хаанаас ч юм хорвоо ертөнц сөнөж байна уу гэлтэй хашгираан чих дэлсээв... Ард минь шаргалт үст зогсож байлаа... Шаргал үст... Тэгэхэд л би түүнд ямар их хайртай байсаныг ойлголоо... Өнгөрсөн хугацаанд би хэзээ ч хайрлаж байсангүй... Харин одоо амьдралын минь сүүлчийн салхи намайг үлээж байна... Эл зүйлийг бичиж дуусах тэр агшинд нүдний буланд шаргал үс хяламхийн өнгөрөх шиг болов... Эцэст нь би газар бяц шидэгдлээ...
Юу ч гэмээр юм
Monday, September 28, 2015
Уншлага
Түүнийг саяхан хартал цэв цэлмэг байсансан...Харин нүүгэлтэн сааралтаж жижигхэн бяцхан дуслуудаараа хайр найргүй бөмбөгдөх ажээ... Гэнэтэхэн л бороо огцом асгарч эхлэв... Халуу шатан, төөнөж байсан замаар ус тогтож тэдгээр нууран дээрх гадаргуу дээр бороон дуслууд бүжиглэнэ... Тэдний энэ бүжгийг тэр харах дуртай... Дусал бүр нэг нэгээр тогтоол дээр айлчилан мэндэлнэ... Энэ үзэгдэл тасралтгүй, улам хурдтай болж ирмэгц жинхэнэ үзэгдэл эхлэнэ... Улам хүчтэй илүү хурдтай тэд нэмэгдсээр л...Тэгж нэмэгдэхийн сацуу байгалийн ахин давтагдашгүй хөгжим хорвоо ертөнцөөр нэг эгшиглэнэ... Зуухан дотор тас няс хийн шатах түлээ, зуухнаас огцом төөнөх дулаан...Цонхон дээр гараа наагаад зогсмогц гарыг нь тойрон цонх хүрэнтэнэ... Тэгээд алгаа авмагц түүний алганы нэгээхэн хэсэг бороон дусал болон цааш урсан одох ажээ...Тэр үүнийг ч мөн харах дуртай... Хараад л ширтээд л чагнаад л баймаар... Хэний ч бүтээгээгүй, хэнээс ч үл хамаарах тэдгээр үзэгдэлүүд тун гайхалтай... Бүхнээ хаяад энд ирж байхдаа ч тэр ингэж л бодож байсан... Хорвоо ертөнцөөс хол, хүний амьдралаас зайдуу... Хайртай бүхий л номоо баглаад зугтчихсан... Одоо түүнийг гэр бүлийнхэн, найзууд нь хайж байгаа гэдэг тодорхой... Гэсэн ч тэдгээр бүхий л номнуудыг уншиж дуусгахаас нааш тэр буцахгүй... Тэгж уншихдаа харин цорын ганц заавал нэгэн нөхцөл оноосон... Яг ийм бороотой, бүрхэг сэрүүхэн өдөр л тэр номоо унших болно... Халуун хөнжилдөө шигдчихээд, аяга кофе хажуудаа тавин тамхи бүрийг нэг нэгээр нь алан, номын мөр бүрийг бага багаар хядаж дуусгах нь түүнд таалагддаг... Ингэж л уншихгүй бол уншисан болдоггүй... Үнэндээ энэ санаа түүнд гэнэтхэн л нэг өдөр төрчихөөгүй... Таараагүй нэгнээс болж л тэр ингэж бодсон... Хэн нэгэнтэй уулзаад хорвоогоос зугтмаар санагдана гэдэг... Жинхэнэ солиотой биш гэж үү?...Өнөөх хүн түүнд ямар ч сэтгэгдэл төрүүлээгүй... Бүүр ахин уулзахаасаа цааргаллаж байсан... Гэхдээ цаг нөхцөөх зорилгоор ахиад ганц удаа уулзсан юм... Тэгээд уулзалт өндөрлөмөгц хамгийн ойрын номын дэлгүүр рүү нисэх шахам харайлгаж, нүдэнд харагдсан гурван номоо авчихсан... Солих хувцас, ээлжийн хоол унд ч үгүй тэр гэрээсээ бүрмөсөн зугтсан билээ... Автобусны хамгийн арын эгнээнд суугаад цонхоор ширтэж явахад өөрийн эрхгүй нүүрэнд нь инээмсэглэл тодорч байсансан... Яг л ийм бороотой, бүрхэг нэгэн өдөр... Тэгээд л цорын ганц заавал нөхцөлөө бодож олсон хэрэг... Гэсэн ч ганцхан зүйл цор ганц буруу байгааг харин бүүр хожуу анзаарсан юм... Энэ байшинд ирээд хэнтэй ч үг сольж, бүүр өөртэйгөө ч ярисангүй... Зүгээр тэгэх шаардлагагүй гараагүй юм... Харин номоо нээмэгц тэр анзаарсан... Ерөөсөө болохгүй байгаа тэр хачин зүйлийг... Бусад өдөр унших гэж оролдсон ч өнөөх цорын ганц заавал нөхцөлдөө хоригдсоор л байв... Өөрөө өөрийгөө шоронд хийчихэж дээ... Харин одоо хамгийн сүүлчийн номынхоо хамгийн сүүлчийн хуудсыг дэлгэж байна...Дуусгаад юу болохыг хэн ч мэдэхгүй... Дуусгахыг үнэхээр их хүсэж байгаа ч, дуусгахаасаа айна... Энэ түүний амьдралын сүүлчийн өдөр ч байж мэднэ... Номын эцсийн өгүүлбэр ховх сорогдохтой зэрэг зүрх нь ч мөн цохилохоо мэднэ... Харамсалтай... Түүн доторхи тэр өөрөө таг алга болчихоод байхад... Удахгүй үхэл түүн дээр айлчилах нь... Үхэл хүртэл түүнийг танисангүй... Номын хуудас чихран дуугарч, цаасны таатай үнэр биеэр нь тархлаа... "Заримдаа бид өөрсдийн дуу хоолойг алддаг... Бидний дотоод утга учиргүй тэр дуу хоолой... Гэтэл энэ дуу хоолой алга болмогц бид яахаа мэддэггүй..." Ер нь ягаад энэ номыг бичих болсоноо тэр ойлгосонгүй... Гэсэн ч тэр өөрөө биш өнөөх хачин этгээд л энэ бүгдийг уншиж бас бичсэн юм шиг... Ахин хэзээ ч өөрөөсөө өөрийгөө олж сонссонгүй... Номын эцсийн мөр "дуу хоолой бүр бүрмөсөн алга болдог" гэснээс төгсөв... Бороо намдаж байшинд чийгний үнэр нэвт цохин орж ирлээ... Орон дээр хэвтэх хэн нэгний сүүлчийн гүнзгий амьсгал салхитай хамт үүрд алга болов...
Люси
Юу ч мэдрэхгүй байна гэдэг аймшигтай...Юу ч мэдрэхгүй байгаагаа мэдэрнэ гэдэг мэдэрч байгаа юм биш үү... Намарын сэрүү ороход...Тэр сэрүүхэнд хаашаа ч юм явж байхад сэрүүний үнэр нэг л таатай санагдана...Хүйт даасан жихүүдэс...Жихүүдэс биен дээрх бүх үсээр нь тоглож наадах шиг... Хүйтэн хүйтэрсээр л... Тэр жилийн энэ мөчүүдэд хамгийн дуртай...Бас энэ үеүүдээс л хамгийн их айдаг... Түүний оюун санаа тэртээ олон жилийн өмнө таг гацчихаад хаашаа ч хөдлөөгүй мэт... Жихүүдэс түүнд энэ бүгдийг ойлгуулдаг...Магадгүй мэдрүүлдэг... Жихүүдэс өнгөрсөнг, өчигдөрийг бүхий л биеэр нь хүйт оргиулан дамжуулж өгдөг... Хөгжимийн аялгуу адил л хамаг биеийг нь шатаана... Хамгийн их айдаг нь шатах...Тамын гал халуун наранд... Бүрхэг бус тэнгэр...Тэргэл сар... ТЭнгэрээр нэг цацчихсан одод...Цас хаялаагүй...Бороо дуслаагүй...Гэсэн ч намар Зун шиг төрхтэй өвөл шиг сэрүүн... Навчис шарлахаас өмнө бүх зүйл яг ийм... Навчис шарламагц намар болдог... Намрын сэрүүн салхи сөрөн алхахад хэзээ ч юм хаа нэгтэй энэ бүхэн болж байсаныг санана...Одоо ч болсоор...үргэлжилсээр л...Хаана гацчихав...Ямар нэгэн зүйлийг хайж байгаа мэт... Тэрний дотор гэдсийн тэн хагасаас илүүг тас татчихсан ч юм шиг... Амьдралынх нь тэн хагас алга болчихож...Харин одоо түүнд юу байна... Харанхуй тэнгэрт цалгих одод, хамаг хүчээрээ сөргөөцөлдөх ширүүн салхи өөр юу ч үгүй... Ингээд л тэр амьдралыг ахин харааж эхлэнэ... Бүхий л дурдатгал дурсамж алсын алсад анивчих одод болон хүрэшгүй хол шидэгдчихжээ...Юу ч мэдэхгүй байна гэдэг аймшигтай...Юу ч мэдрэхгүй байгаагаа мэдэрнэ гэдэг мэдэрч байгаа юм биш үү... Мэдрэх үү? Магадгүй л юм... Хаанаас ч юм Люси алмаазийн шигтгээд тэнгэрт аялна... Баяртай...
2015.09.28.2
Ахиад л бүх юм давхцачихлаа... Давхцуулахгүй гэж хичээсээр байтал давхцачих юм... Ер нь юу намайг хөдөлгөсөн юм бүү мэд... Магадгүй заримдаа чадахгүй гэдгээ эртхэн ойлгочихвол бүх зүйл илүү амар байх юм шиг... Гэхдээ л одоо гарцгүй болсон. Дуусгах л хэрэгтэй... Хараал идэг... Ахиж л ингэж давчидаж давхцуулахгүй юмсан...Гуйж байна надад түүнийг битгий сануулаач дээ... Би ганцаараа өөрөө өөртэйгөө байхыг хүсэж байна... Өөрийгөө өөр бусад зүйлсээр дүүргэмээр байна... Амьдралд оролцоно гэдэг дэндүү ярвигтай... Ахиж л ийм зүйл болгохгүй юмсан...Давхцуулахгүй.
Sunday, September 27, 2015
2015.09.27
Өглөө... Өглөө хожимдож сэрэв... Хожимдож сэрчихээд дэмий юм бодож хэвтэнэ... Толгой өвдөж байна...Ахиад л хаашаа ч явмааргүй...Энд ингээд хэвтээд л хэвтээд л байх юмсан...Гэхдээ явах ёстой...Өнөөдөрийг дуусгах хэрэгтэй...Өчигдөр өнөөдөр хурдан болохыг хүсэж байсан...Харин өнөөдөр... Ямар ч ялгаа алга...Юу дутуу юм бол?... За явцгаая.
2015.09.27
Ахиад эргэлзэж эхлэв...Юунд?...Өнгөрсөнд... Өнгөрсөнд итгэхгүй байх хэцүү... Өнгөрсөнд итгэх бас хэцүү...Үнэндээ энд юу болсон юм бэ?...Юу ч болоогүй...Өнгөрсөнөөс юу үлддэг гэж?...Юу ч үгүй...Тиймээ өнгөрсөнөөс их зүйл үлддэг...Дурсамжууд...Дурсамж бүрийг биежүүлэх зүйлс...Биет зүйлсийг амилуулах зүйлс...Гэвс өнгөрсөн дэхь амин сүнс үргэлж өнгөрсөндөө л бий...Өнөөдөр хаана...Хэзээ ч өнгөрсөн дэхь зүйлс байхгүй... Өнгөрсөн нэгэнт өнгөрсөн... Тэдгээр мэдрэмжүүд... Тэр бүх зүйл хаана ч байхгүй...Юу ч үгүй хоосон алга болчихсон... Би ахиад эргэлзэж байна...Өнгөрсөнд... Өнгөрсөнд итгэх хэцүүү...Өнгөрсөн хаана байна гэж...Хаана ч байхгүй... Үзэн ядна...Өнгөрсөн бүгдийг... Үзэн ядсан ч үгүй... Зүгээр л... Би өнгөрсөнд итгэдэггүй... Тэр бүх мэдрэмжүүд өнөөдөр оргүй хоосон болчихдог... Өнгөрсөн дэхь тэр бүхн алга болмогц ирээдүй улам тодорхойгүй... Хэн мэдлээ...
Saturday, September 26, 2015
2015.09.27
Энд байсан ихэнхи бичлэгийг устгасан... Нөгөө талаас ийшээ орж ирэлгүй мөн удсан... Гэхдээ байгааг нь би мэддэг байв...Мэдэхээс ч өөр яах билээ...Бүхий л тэмдэглэлд...Хаана нэгтэй...Эцэст нь бид бүгд л ингэх гэж амьдардаг хойно...Заримдаа түүн дээр хэтэрхий хувийн хэтэрхий ахуй байдлын асуудлууд бичигдэж мэднэ...Уучлаарай намайг... Эцэст нь би өөрийгөө хэн гэдгийг ойлгов...Нэг жил...Нэг жил зургаан сар...Бүхнийг өөрийн гараар сөнөөчихсөн... Би ийм л хүн...Юуг ч ойлгодоггүй...Юуг ч ухаардаггүй...Одоо бас ахиад л бүх зүйл утгагүй...Гэхээ энэ утгагүйг санаж байсан аа ойлгосон...Хамт байхыг ч хүссэн...Гэхдээ...Намайг үнэхээр их уучлаарай...Би амьдралд оролцохыг хүсэхгүй байна... Хөндлөнгөөс харсан нь сэтгэлд амар... Намайг үнэхээр их уучлаарай...Бүгд миний буруу...Үргэлж...Баяртай...
Subscribe to:
Posts (Atom)