Monday, September 28, 2015

Люси

Юу ч мэдрэхгүй байна гэдэг аймшигтай...Юу ч мэдрэхгүй байгаагаа мэдэрнэ гэдэг мэдэрч байгаа юм биш үү... Намарын сэрүү ороход...Тэр сэрүүхэнд хаашаа ч юм явж байхад сэрүүний үнэр нэг л таатай санагдана...Хүйт даасан жихүүдэс...Жихүүдэс биен дээрх бүх үсээр нь тоглож наадах шиг... Хүйтэн хүйтэрсээр л... Тэр жилийн энэ мөчүүдэд хамгийн дуртай...Бас энэ үеүүдээс л хамгийн их айдаг... Түүний оюун санаа тэртээ олон жилийн өмнө таг гацчихаад хаашаа ч хөдлөөгүй мэт... Жихүүдэс түүнд энэ бүгдийг ойлгуулдаг...Магадгүй мэдрүүлдэг... Жихүүдэс өнгөрсөнг, өчигдөрийг бүхий л биеэр нь хүйт оргиулан дамжуулж өгдөг... Хөгжимийн аялгуу адил л хамаг биеийг нь шатаана... Хамгийн их айдаг нь шатах...Тамын гал халуун наранд... Бүрхэг бус тэнгэр...Тэргэл сар... ТЭнгэрээр нэг цацчихсан одод...Цас хаялаагүй...Бороо дуслаагүй...Гэсэн ч намар Зун шиг төрхтэй өвөл шиг сэрүүн... Навчис шарлахаас өмнө бүх зүйл яг ийм... Навчис шарламагц намар болдог... Намрын сэрүүн салхи сөрөн алхахад хэзээ ч юм хаа нэгтэй энэ бүхэн болж байсаныг санана...Одоо ч болсоор...үргэлжилсээр л...Хаана гацчихав...Ямар нэгэн зүйлийг хайж байгаа мэт... Тэрний дотор гэдсийн тэн хагасаас илүүг тас татчихсан ч юм шиг... Амьдралынх нь тэн хагас алга болчихож...Харин одоо түүнд юу байна... Харанхуй тэнгэрт цалгих одод, хамаг хүчээрээ сөргөөцөлдөх ширүүн салхи өөр юу ч үгүй... Ингээд л тэр амьдралыг ахин харааж эхлэнэ... Бүхий л дурдатгал дурсамж алсын алсад анивчих одод болон хүрэшгүй хол шидэгдчихжээ...Юу ч мэдэхгүй байна гэдэг аймшигтай...Юу ч мэдрэхгүй байгаагаа мэдэрнэ гэдэг мэдэрч байгаа юм биш үү... Мэдрэх үү? Магадгүй л юм... Хаанаас ч юм Люси алмаазийн шигтгээд тэнгэрт аялна... Баяртай...

No comments:

Post a Comment