Monday, September 28, 2015

Шувуу

Яг одоо доош хараад зогсож байна. Намарын зөөлөн салхи өөдөөс хүслийг минь хязгаарлах гэж салхилна... Салхи цаг өнгөрөх тутам улам ширүүсэн салхилна. Яаж яваад ч би салхинд хүртэл хамаатай болчихов доо... Дөнгөж саяхан л энэ ертөнц дээрх хамгийн чухал зүйл минь юу ч үгүй хоосрон алга болсон... Харин одоо тэрхүү байдлыг минь салхи нэг өрөвдөх шиг.. Тэр өмнө нь намайг хэзээ ч тоож байгаагүй билээ... Би ягаад энд зогсож байна вэ гэж үү? хотын хамгийн өндөр барилгын дээр оддын доор тамхи үүнийг бичиж суух шалтгаан юу байв аа?... Ердөө өнөөх л эр эм хүмүүсийн хооронд явагдах бяцхан дурлал байсан гэвэл чи надад итгэх үү? Хайр дурлал... Хайр дурлал л надад тэнгэр өөд нисэх даль жигүүр хайрлаж дээ... Харин одоо тэр даль жигүүр нь хэр хол хүргэж өгөхийг харцгаая... Энэ явдал хоёр жилийн өмнөөс эхэлсэн юм... Эхнэр минь гэгдэх тэр хүн эл цол хэргэмийг хүртээд хэдийн арван жилийг ардаа орхиод байлаа. Гэсэн ч бид энэ арван жилийн хугацаанд ганц ч удаа хүүхэдтэй болж байсангүй. Чи магадгүй биднийг хүүхэдтэй болохыг хүсээгүй гэж бодсон байх... Гэвч байдал өөр байсан юм. Тэр минь төрөлхийн хүүхэд олох чадваргүй төржээ. Эл асуудал бидэнд гэрлэлтийн эхний тав зургаан жил төвөг удаж байсангүй. Гэтэл бид маргалдаж эхэллээ... Маргаан хаанаас ч юм эхлэх болов... Заримдаа тэр бүх маргаан хэрүүл, орилоон хашгираан ор тас орон гэрээс минь ангижирч шөнийн нэг нэгнээ озон дурлалцаж, гал халуун өнгөрүүлцгээдэг байв... Амьдрал тийм л байсан... Өглөө бүр ажилдаа гарахдаа түүнийхээ баруун хацар дээр үнсчихээд зүүн хацарыг нь хүлээн өдрийг өнгөрүүлнэ... Түүнрүүгээ гэсэн сэтгэл минь үргэлж оволзож, хэзээ ч гандан буурч байсангүй. Хамт даа хоол хийцгээн, эрхлэлдэн тоглож, ялангуяа тэрний минь дүрсгүйтэн өнөөхийг минь хөнгөхөөн цохиод авахад би бүүр байж яддаг байлаа... Жижигхэн булбарай гар нь эрхтэнийг минь атган нааш хөдлөж, түүний минь хэлтэй нөхөрлөх үед бүх юм дээд цэгтээ тулна... Тиймээ тэр надад хязгааргүй хайртай байсан... Байсан... Би хэзээ ч түүнээс уйдаж, түүнээс залхаж, түүнээс өөр эмэгтэйг харж байсангүй... Ганц нэг удаа мэдээж ташаагаа хүрсэн урт шаргал үстэй, өндөр гуалиг хүүхний алхаа руу өөрийн эрхгүй харц минь тулгамдан ширтдэг ч хэзээ ч түүнийгээ нүцгэнээр нь тэврэх шиг догдолуулж, үхэх шахам галзууруулсангүй... Харин тэр... Тэр бусдаас бүгдээс тэс өөр байсан юм... Харин нэг өдөр өнөөх хэрүүл маргаан ахин дэгдлээ... Хэрүүл маргаан хэзээ ч зогсохгүй мэт үргэлжилэн, үргэлжилж байв... Би эвлэрэхийг, түүнийхээ хөнгөхөн үнсэлтийг хязгааргүй их хүсэн хичээж байсан... Харамсалтай нь энэ удаад байдал өөрөөр эргэсэн...Хоёр жилийн өмнөх тэр хар өдрийг би хэзээ ч мартахгүй... Хамгаас хайрт хэзээд надад үнэн ч эхнэр минь намайг хуурах болсон... Яаж мэдсэн бэ гэж үү? Тэр өөрөө надад хэлсэн... Надад хайртай ч өөр хүнтэй унтах болсон гэдгээ нүд рүү минь цоо ширтэж байгаад шууд хэлж билээ... Дотоод сэтгэл зүрхийг минь гал халуун аянга цөмлөн ниргэж, амьдралын минь утга учир юу ч үгүй далдаран алга болов... Тэгээд тэр надад хүсвэл намайг ч өөр хүнтэй болж болно гэсэн... Харин нэг нөхцөлтэй... Тэр нөхцөл нь үүрд түүнд хайртай хэвээр байх. Гэхдээ өөр хүнтэй унтаж болно... Тиймээ, би нөхцөлийг хүлээж авсан... Түүнийг үзэн ядаж, итгэл найдвар, хайр дурлалыг минь юу ч үгүй хага цохисон түүнийг үзэн ядсандаа би хуурах болсон. Ташаагаа хүрсэн шаргал үст бүсгүйтэй болзох болж, түүнийг шөнө бүр эдлэдэг байв...Миний доор орон зөөлхөн гийнэж, тачаадан дуугарахад би тэр хоолой, тэр анхилуун үнэр, тэр зөөлхөн арьс, гайхамшигтай биеийг эхнэрийнхээ хэмээн бодож төсөөлдөг байлаа...Шаргал үст бүсгүй хэзээ ч миний сэрэлийг жинхнээр минь өдөөж, намайг галзууруулах шахаж байсангүй. Ганцхан эхнэртэй хэнээс ч илүү, юунаас ч илүү улам их хайртай болохыг минь дэндүү ихээр мэдрүүлж, дэндүү ихээр ойлгуулж байлаа... Түүнийг доороо оруулан эдлэж, дөрвөн хөлөлүүлэн үснээс нь зулгаан өөрийн тааваар цохих бүртээ би эхнэрийнхээ хоолойг сэтгэлдээ чагнан, нүдээ нээгээд хартал тэр минь биш байгаад уурсан улам хүчтэй үйлээ дуусгана... Бүх зүйл энэ маягаар хоёр магадгүй гурван жил ч өнгөрсөн байж мэднэ.  Түүнийгээ нүцгэн байгааг би харалгүй дэндүү удсан... Баруун гуян дээрх жижигхэн сорив, зүүн хөхөн дээрх дарааллан ургасан гурван мэнгийг нь би дэндүү их санаж байна... Харин нэг шөнө тэр намайг ахин өдөв... Бие сэтгэл минь нисэх шахам хөөрч, догдолсондоо бүхнийг эхэлсэн шигээ дуусгаж орхилоо... Харин энэ шөнө тэр надад нэг санал болгов... Тэр намайг өөр хүнтэй болсоныг минь мэджээ... Гэхдээ хэн хэндээ хайртай гэдгээ ч мөн тэр ойлгож байв. Санал юу байсан гэж үү? ... Тэр хамт даа ахин хийцгээе гэсэн... Тэр миний хамтрагчыг хармаар байна гэсэн... Тэгээд бүүр дөрвүүлээ хийхийг хүссэн... Энэ санал эхэндээ таалагдсангүй, эхнэр минь миний хажууд өөр нэгэн новшид цохиулж байхад би яаж тэр шаргал үстийг эхнэрээ хэмээн төсөөлж цохих юм бэ?... Гэсэн ч дотроос минь гижигдэх бяцхан дүрсгүй хүсэл энэ бодлыг нухчин дарж, саналыг ногоон гэрлээр хүлээн авсан билээ... Ердөө хоёрхон цагийн өмнө бид хоёр хэн хэнийхээ хамтрагч нарыг хүлээн ууцгааж байлаа... Тэр минь үргэлж инээмсэглэн, догдолж байгаа нь илт. Түүнийгээ ийм жаргалтай байгааг харалгүй дэндүү удсан санагдана. Анх эхнэрээ болооч хэмээн гуйж байсан гайхамшигтай эмэгтэй эргээд иржээ. Хоёр нүд нь дүрсгүй нь аргагүй гялалзан тодорч, улаа бутарсан уруул нь жогтой инээмсэглэнэ... Тэрнийг ингэж инээмсэглэхэд би хорвоо ертөнцийг мартчихдаг байлаа... Нэг мэдэхэд л түүнийхээ бүхий л биеийг шуналтан озож, долоож байв... Тэр минь ч намайг энхрийлэн таалж, хэмжээлшгүй ихээр хүсэж байлаа... Хаалга цохих чимээнээр бид аз жаргалаасаа хоромхон зуур хөндийрлөө... Яг энэ агшинд л би шаргал үстэд хэлээгүйгээ ойлгосон юм... Би хэлэхийг хүссэнгүй... Гэсэн ч би харамссангүй... Ягаад ч харамсах билээ... Эхнэр минь хөнгөхөн босож халаадаа нөмөрлөө... Түүний харцанд бяцхан айдас бас эзэрхийлэл ноёлно... Юу хүсэж байгааг нь ойлгоход надад ердөө ганц л жигтэй инээмсэглэл хангалттай байсан юм... Зүрх минь булгилан сандарч, түүнийг хаалга руу дөхөх тусам улам хүчтэй цээжийг минь балбаж байлаа.... Бүх зүйл хоромхон зуур болж өнгөрөв... Ухаан ороод хартал эхнэрий минь мэнчийж улайсан царай, амь хүсэн над руу цоо ширтэж байлаа... Харин гар минь... Хоёр гар минь түүнийг багалзуурдан шахаж, гайхамшигтай ариун царай дээр нь миний нулимс асгарч байв... Түүний минь бие суларан суларсаар амьгүй болон хөштөл би гараа салгасангүй... Сүүлчийн чимх амьсгаа багалзуураар минь ховхлон гарахад хаанаас ч юм хорвоо ертөнц сөнөж байна уу гэлтэй хашгираан чих дэлсээв... Ард минь шаргалт үст зогсож байлаа... Шаргал үст... Тэгэхэд л би түүнд ямар их хайртай байсаныг ойлголоо... Өнгөрсөн хугацаанд би хэзээ ч хайрлаж байсангүй... Харин одоо амьдралын минь сүүлчийн салхи намайг үлээж байна... Эл зүйлийг бичиж дуусах тэр агшинд нүдний буланд шаргал үс хяламхийн өнгөрөх шиг болов... Эцэст нь би газар бяц шидэгдлээ... 

No comments:

Post a Comment