Түүнийг саяхан хартал цэв цэлмэг байсансан...Харин нүүгэлтэн сааралтаж жижигхэн бяцхан дуслуудаараа хайр найргүй бөмбөгдөх ажээ... Гэнэтэхэн л бороо огцом асгарч эхлэв... Халуу шатан, төөнөж байсан замаар ус тогтож тэдгээр нууран дээрх гадаргуу дээр бороон дуслууд бүжиглэнэ... Тэдний энэ бүжгийг тэр харах дуртай... Дусал бүр нэг нэгээр тогтоол дээр айлчилан мэндэлнэ... Энэ үзэгдэл тасралтгүй, улам хурдтай болж ирмэгц жинхэнэ үзэгдэл эхлэнэ... Улам хүчтэй илүү хурдтай тэд нэмэгдсээр л...Тэгж нэмэгдэхийн сацуу байгалийн ахин давтагдашгүй хөгжим хорвоо ертөнцөөр нэг эгшиглэнэ... Зуухан дотор тас няс хийн шатах түлээ, зуухнаас огцом төөнөх дулаан...Цонхон дээр гараа наагаад зогсмогц гарыг нь тойрон цонх хүрэнтэнэ... Тэгээд алгаа авмагц түүний алганы нэгээхэн хэсэг бороон дусал болон цааш урсан одох ажээ...Тэр үүнийг ч мөн харах дуртай... Хараад л ширтээд л чагнаад л баймаар... Хэний ч бүтээгээгүй, хэнээс ч үл хамаарах тэдгээр үзэгдэлүүд тун гайхалтай... Бүхнээ хаяад энд ирж байхдаа ч тэр ингэж л бодож байсан... Хорвоо ертөнцөөс хол, хүний амьдралаас зайдуу... Хайртай бүхий л номоо баглаад зугтчихсан... Одоо түүнийг гэр бүлийнхэн, найзууд нь хайж байгаа гэдэг тодорхой... Гэсэн ч тэдгээр бүхий л номнуудыг уншиж дуусгахаас нааш тэр буцахгүй... Тэгж уншихдаа харин цорын ганц заавал нэгэн нөхцөл оноосон... Яг ийм бороотой, бүрхэг сэрүүхэн өдөр л тэр номоо унших болно... Халуун хөнжилдөө шигдчихээд, аяга кофе хажуудаа тавин тамхи бүрийг нэг нэгээр нь алан, номын мөр бүрийг бага багаар хядаж дуусгах нь түүнд таалагддаг... Ингэж л уншихгүй бол уншисан болдоггүй... Үнэндээ энэ санаа түүнд гэнэтхэн л нэг өдөр төрчихөөгүй... Таараагүй нэгнээс болж л тэр ингэж бодсон... Хэн нэгэнтэй уулзаад хорвоогоос зугтмаар санагдана гэдэг... Жинхэнэ солиотой биш гэж үү?...Өнөөх хүн түүнд ямар ч сэтгэгдэл төрүүлээгүй... Бүүр ахин уулзахаасаа цааргаллаж байсан... Гэхдээ цаг нөхцөөх зорилгоор ахиад ганц удаа уулзсан юм... Тэгээд уулзалт өндөрлөмөгц хамгийн ойрын номын дэлгүүр рүү нисэх шахам харайлгаж, нүдэнд харагдсан гурван номоо авчихсан... Солих хувцас, ээлжийн хоол унд ч үгүй тэр гэрээсээ бүрмөсөн зугтсан билээ... Автобусны хамгийн арын эгнээнд суугаад цонхоор ширтэж явахад өөрийн эрхгүй нүүрэнд нь инээмсэглэл тодорч байсансан... Яг л ийм бороотой, бүрхэг нэгэн өдөр... Тэгээд л цорын ганц заавал нөхцөлөө бодож олсон хэрэг... Гэсэн ч ганцхан зүйл цор ганц буруу байгааг харин бүүр хожуу анзаарсан юм... Энэ байшинд ирээд хэнтэй ч үг сольж, бүүр өөртэйгөө ч ярисангүй... Зүгээр тэгэх шаардлагагүй гараагүй юм... Харин номоо нээмэгц тэр анзаарсан... Ерөөсөө болохгүй байгаа тэр хачин зүйлийг... Бусад өдөр унших гэж оролдсон ч өнөөх цорын ганц заавал нөхцөлдөө хоригдсоор л байв... Өөрөө өөрийгөө шоронд хийчихэж дээ... Харин одоо хамгийн сүүлчийн номынхоо хамгийн сүүлчийн хуудсыг дэлгэж байна...Дуусгаад юу болохыг хэн ч мэдэхгүй... Дуусгахыг үнэхээр их хүсэж байгаа ч, дуусгахаасаа айна... Энэ түүний амьдралын сүүлчийн өдөр ч байж мэднэ... Номын эцсийн өгүүлбэр ховх сорогдохтой зэрэг зүрх нь ч мөн цохилохоо мэднэ... Харамсалтай... Түүн доторхи тэр өөрөө таг алга болчихоод байхад... Удахгүй үхэл түүн дээр айлчилах нь... Үхэл хүртэл түүнийг танисангүй... Номын хуудас чихран дуугарч, цаасны таатай үнэр биеэр нь тархлаа... "Заримдаа бид өөрсдийн дуу хоолойг алддаг... Бидний дотоод утга учиргүй тэр дуу хоолой... Гэтэл энэ дуу хоолой алга болмогц бид яахаа мэддэггүй..." Ер нь ягаад энэ номыг бичих болсоноо тэр ойлгосонгүй... Гэсэн ч тэр өөрөө биш өнөөх хачин этгээд л энэ бүгдийг уншиж бас бичсэн юм шиг... Ахин хэзээ ч өөрөөсөө өөрийгөө олж сонссонгүй... Номын эцсийн мөр "дуу хоолой бүр бүрмөсөн алга болдог" гэснээс төгсөв... Бороо намдаж байшинд чийгний үнэр нэвт цохин орж ирлээ... Орон дээр хэвтэх хэн нэгний сүүлчийн гүнзгий амьсгал салхитай хамт үүрд алга болов...
Monday, September 28, 2015
Уншлага

Labels:
Бичвэр
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment