Хүн төрөлхтөн бурхадад, ододод атаархсандаа, булаагаад авах гэсэндээ тэнгэр тулсан өндөр барилгууд барьжээ... Шувуудын жиргээг өөрийн болгох гэсэндээ хөгжим бүтээж, бүхнийг, бүр бүхий л байгаль дэлхийг зөвхөн тэдэнд, хүн төрөлхтөнд зориулан бүтээсэн мэтээр бүхнийг шуналын нүдээр харна...Тэдгээр байшингуудын дээр, орой дээр, хэдий өндөр байшингийн орой дээр үсрэн гаравч тэнгэр тэр дээр хэвээрээ л, хэзээ ч барьж, атгаж, өөрийн болгож чадахгүй, хорлонт хүслийг өдөөн ихэмсэгээр залрана...Доор газар дээр, ургамал цэцэгсийг хорин, бүхнийг өөрсдийн дураар бүтээн байгуулан хүн төрөлхтөний хотод өөрсдөө энэ дээрээс ямар өчүүхэн, шоргоолж, шавжинаас ч долоон дор амьдрахын төлөө бүхнийг хийх амьдралын машинууд болох нь үзэгдэнэ...Амьдралын төлөө бүхнийг хийх амьдралын машинууд...Хөгжим зохион чихээ баясгаж, тэр хөгжим нь байгалийг магтан дууллаа хэмээн хөөрцөглөн, зургаар ертөнцийг буулгах гэж оролдох бяцхан хүн төрөлхтөн...Тэдний бүтээсэн бүхэн, бүүр шүдний сойз нь хүртэл зөвхөн амьдрахын төлөө...Амьсгалын төлөө бүтээгджээ...Залуугийн бодолд үхэл биш зөвхөн эдгээр бодлууд ээлж дарааллан эргэлдэж хүйтэн хөндий хахир хатуу, хэл усгүй, дохио зангаа ч үгүй, бүүр байгаа эсэх нь мэдэгдэггүй тэр амьдралаас буцхаар шийдэн зогсоно...Ердөө ганцхан алхалт түүний цээжийг юу ч үгүй урж тасдан хэсэгчилж, өт хорхой болгон хувиргана...Хэсэг хэсгээрээ хугарж, няцарсан өөрийн цогцосыг бодоод хэзээ нэгэн цагт хаа нэгтэй бяц гишгэсэн жоом санаанд нь буув...Яг л бяцарсан жоом шиг шавжнуудын дунд хөрст дэлхийд шингэхээ хүлээн хэвтэнэ...Бие мах бодь нь өмхийрж ялзаран, арьс нь ясандаа шингэж түүний биеийг бүрдүүлэгч атом, молекул бүр замхарч одоод зуун зуун жилийн дараах хэн нэгний үтрээнд, умайнд, хоолойнд, чихэнд, нүдэнд, хэлэнд, зайрмаганд наалдаж орхих биз ээ...Гагцхүү тэр зуун зуун жил өнөөдөр юу юугүй нүдэнд нь зурагдаад өнгөрөх шиг...Хүн үхэхийнхээ өмнө бүхий л амьдралаа зурагтын дэлгэцнээ харж буй мэтээр хардаг гэсэн худал болой...Харин үхсэн хойноо хэрхэн ялзарч, хайрт хүмүүс нь уй гашууд автан уйлалдаж, найз нөхөд нь аажимдаа түүнийг мартан буйг цаг хугацааны аялал хийн ширтэнэ...Үйл явдал хэзээ ч дуусашгүй, тэрний байсан гэх батлагаа бүгдийн дурсамжаас, гэрэл зургийн хальснаас, дэлхийн ертөнцийн хөрснөөс ангижирч ор тас мартагдан одоход сая аялал дууслаа...Одоо түүнд ганц л алхам үлдсэн...Эдгээр шавжнуудын дунд бяц гишгэгдэх...Далан таван давхрын өндөр дээрээс доош харан зогсоход үхэл ч өөрөө эмээх шиг...Болиоч гэж буй мэт дотроос нь өнөөх хүний, хүн төрөлхтөний амьдрах хүсэл оволзож, амьдралын машин эцсийн мөчид ч үүргээ гүйцэтгэнэ...Бүүр сайхан хөгжим, амттай хоол, үзэсгэлэнт зураг, гайхамшигтай кино, гайхалтай ном уншимаар санагдана...Амьдралын машин шалан, ятгаж, тэдгээр амттай, сайхан, үзэсгэлэнтэй, гайхалтай, гайхамшигтай зүйлсийг нэгд нэгэнгүй тоочно...Гэвч...ГЭвч энэ бүгдийг хүн, хүн төрөлхтөн, шавжнууд бид өөрсдийнхөө төлөө, амьд явахынхаа л төлөө, бүүр амьсгалах, идэж ууж, бааж шээхийнхээ төлөө л хачир болгосон юм шүү дээ...Зүгээр л амьсгалахын төлөө бүхнийг цогцлоон бүтээж эцэст нь түүнээ амьдралын баяр баясал, хөгжөөн цэнгээн болгон хувиргаж би биш, хүн биш, эрт эдүгээ цагт нэгэнтээ амьдарчихсан, амьдарсаар буй далдын зүйлстэй холбох болжээ...Утгагүй,...Утга учир үгүй, уйтгарт шавжны амьдралыг ганцхан алхалтаар төгсгөх хэрэгтэй...Тийм ч хэцүү байсангүй, унах мөч хором бүр асар удаан... харьцангуйн онолыг харааж зүхнэ...Доошлох тусам, агаарын урсгал нүүрийг нь ярьж, өнөөх шавжнууд улам тодрон тодорсоор...Нүднийх нь өмнүүр ирээдүй бүүр хурдтай, ажиглаж амжихгүй жирэлзэж өнгөрнө...Хүмүүний бүтээсэн гайхамшигууд зүрх шимширүүлэн өвтгөж, хүн гэдэг ерөөс амьдрал гэдэг гайхамшигийг ингээд орхиж буйдаа харуусна...
/Харин тэр доор бяц шидэгдсэн хойноо сая өөрийн бодсон бүхэн үнэн байсныг эцсийн мөч хүртлээ зөв байсныг ганцхан хүн төрөлхтөн өөрийгөө хүн төрөлхтөн гэж харах аа байсныг анзааржээ... /
No comments:
Post a Comment