Байдаг л нэг амралтын өдөр. Уул нь амралтын өдөр эхлэхэд бүгд баяртай байдаг, гэхдээ тэр биш.Тэр ер нь амралтын өдөр амарч үзээгүй. Амралтын өдөр хэзээ ч битгий ирээсэй гэж боддог байсан. Тэрний амралтын өдөр бүр ганцаардмал, дөрвөн ханан дунд өнгөрдөг ...Түүний оронд хичээлдээ явж байсан нь ядахдаа хэдхэн цаг ч болтугай гадуур гарах боломж олгоно. Цуг тоглох найз нөхөд байхгүй ч бас ганцаараа зожигроод байдаггүй. Хичээлээ тараад сургуулаасаа холгүй орших байшин руу аажуу явна.Тэгж явах зам нь түүнд их таалагддаг. Замд цэцэрлэг, сургуулийн тоглоомын талбай, автомашин зогсоол харагддаг.Хэн нэгэн хослол өмссөн, найз бүсгүй, залуугаа дагуулсан ах эгч нар аль нэг машинд ороод хаашаа ч юм явахыг харах түүнд сонин санагддаг. Тэдгээр хүмүүсийн нүүрэнд инээмсэглэл, баяр баясал, аз жаргал, уур бухимдал ээлжилэн тодорч нэг л хэвийн төрхтэй машиндаа сууна. Машинд суумагц хаашаа ч юм мэдэхгүй газар руу гишгээд өгөх биз ээ...Дараа нь сургуулийн тоглоомын талбай, хүүхдийн цэцэрлэг бий. Цэцэрлэгт сураагүй, цэцэрлэгийн жаахан хүүхдүүд уйлалдах нь уйлалдаж, тоглох нь тоглохыг хараад тэгж их сэтгэгдэл төрөхгүй. Жаахан хүүхдүүд түүнд онц санагдаж байсангүй. Өөрөөс нь хэдэн сантиметр намхан тэдгээр хүмүүс юу бодож, яаж байгаа нь мэдэгдэхгүй, сав л хийвэл уйлж, чирэгдэж байдаг ядаргаатай улс...Хол байх хэрэгтэй гэхээс өөр бодол үгүй. Эцэст нь өнөөх сургуулиас холгүйхэн байрлах байшиндаа ирэн цорын ганц сандал дээр сууна. Тэнд очимогц ихэвчилэн болзоот найз нь ирчихсэн байдаг.Үргэлж хар плаж, хар цүнх үүрсэн байдаг тас хар үс, томоос том тас хар нүдтэй охин. Түүний оймс нь хүртэл хар байдаг санагдана. Охиний хажууд энгийн л сургуулийн дүрэмт хувцас өмссөн бусдаас хамаагүй жижигхэн биетэй, сэвхтэй жаал ирж сууна. Юу ч ярилгүй, юу ч хэлэлгүй тэр хоёр тэндээ нар жаргах хүртэл суудаг. Жаалхүү хааяаа нэг охин руу гайхан харах боловч охин түүн рүү хэзээ ч харж байсангүй...Хэзээ ч түүнтэй харц тулгарч байсангүй...Том хар нүд нь тэнгэрийн хаяаны хаа нэгтэй, жаргаж буй нарнаас дээгүүр, үүлс рүү чиглэнэ...Заримдаа тэнгэрт бүжиглэх шувуудыг дагаж хараад байгаа юм шиг санагдана...Хичээл ордог тав хоног өдөр бүр ийнхүү өнгөрнө...Сургууль дээр бол тэр хоёр үг солихгүй...Хүү найзуудынхаа хажууд чимээгүйхэн охин рүү ширтэн суудаг бол охин түүний байгаа эсэхийг ч анзаардаггүй...Хамгийн хойно, хамгийн захад өөрийн ертөнц дөө суусаар л гараад явчихдаг...Хэнтэй ч үг сольдоггүй, багшийн асуултанд толгой дохих, сэгсрэх зэргээр л хариулдаг том хар нүдтэй охин...Ангийх нь хүүхдүүд охиноос айж эмээж, зарим нь шулам, чөтгөрийн охиноор нь дуудах боловч хүүд тэр бүгд хамаагүй. Тэр охин руу хараад ямар нэгэн зүйлийг мэдрэх шиг санагддаг...Ямар нэгэн хэлж мэдэхээргүй, одоохондоо уудлаад гаргаж ирж чадахааргүй зүйлийг мэдрэх шиг санагдана...Харин амралтын өдөр...Амралтын өдөр тэр охинтой суудаггүй...Эцэг эх нь гаднаас нь цоожлоод гэртээ ганцаар үлдэнэ...Өөрт нь хэзээ ч хариу хэлж байгаагүй тоглоомууддаа бүхнийг ярина...Тоглоомууд нь сонсоод л байхаас хэзээ ч юу ч хэлж байсангүй...Нэг л хэвийн инээмсэглэл, тогтсон нүүрний хувирлаар өөдөөс цоо ширтэх боловч нэг ч тоглоомонд түүнд хань болж байсангүй... Элдэвийг төсөөлөн бодож, нүүр гарны алчуурыг бэтмэний нөмрөг болгосоор түүний тамын амралтын өдрүүд эхэлдэг...Амралтын өдөр эхэлмэгц л залууд ганцаардал, гунихарал санаанд нь буудаг...Өнөөх охиний тухай дурсамжууд ч мөн оюун санаанаас ухагдан гарч ирнэ...Тэр охин амралтын өдөр юу хийдэг байсан бол...Тэр охиний амралтын өдөр хэрхэн өнгөрдөг байсан бол...Хэзээ ч үг солиогүй, ердөө ганцхан удаа харц тулгарсан тэр охинийг маш ихээр мэдрэх боловч хэзээ ч танилцаж байсангүй...Гэрэл гэгээг, эсвэл үхлийг дуудсан охиний нэр хааяаахан зүүдэнд нь "Зул" хэмээн бууна...Хэн бүхнээс нуудаг харанхуй өрөө адил охиний том хар нүд юуг ч үл хэлнэ...Юуг ч үл гаргана...Хов хоосон, аниргүй ертөнц...Өнөөдөр тэдгээр бусад, хэдэн зуу, мянга мянгаараа өнгөрсөн амралтын өдрүүдийн л нэгэн адил амралтын өдөр...Ажлын өдөр өнөөх бяцхан охинтой цуг нар жаргахыг ширтэж суухгүй ч, амралтын өдөр цаанаа л ганцаардмал...Хэн нэгнийг үгүйлээд байх шиг санагддаг болчихсон...Толгой тархи нь хүнд оргиж, нүдээ аниад нээтэл өнөөх сэтгэл хөдлөлгүй хүйтэн хөндий тоглоомууд дундаа сууж байх юм шиг санагддаг...Өглөөний ундаа ч уулгүй зам даган алхана...Тэдгээр хуучныг дурсан, өнөөх охиний тухай дурссаар...Гэвч тэр энэ бүгдийг л зөвхөн санаад байдаг юм шиг санагдана...Заримдаа ингэж санагдана...Магадгүй хаа нэгтэй, оюун санааных бүүр түүр түгжигдсэн мөчид охин түүний гарыг атгасан санагдана...Өнөөх нарийн замаар автомашиний зогсоолыг ширтэн алхаж байтал хүйтэн бас халуун гар түүний гарыг атгасан...Охинтой адилхан шахам гартайдаа өөрөөсөө ичиж байсан санагдана...Энэ явдал үнэхээр болсон эсэхийг хэлж мэдэхгүй...Дурсамжийнх нь хаа нэгтэй охин түүнд бүхнийг ярисан мэт санагдана...Амралтын өдөр бүр гэртээ цоожилогддог оо...Гэрийхэн нь түүнийг цоожлоод хаашаа ч юм явцгаадаг тухай...Аавыгаа хэзээ ч хараагүй бүүр түүрхэн дурссан санагддана... Эмээгийнхээ өгсөн дурангаар эсрэг талын байруудыг ширтэж суугаад түүнийг харсан тухайгаа хэлсэн ч юм шиг...Яг л тэнгэрт аажим аажим нүүн замхарж одох үүлс шиг дурсамжууд...Хэзээнээс, ягаад тэр байрнуудын дундахь цор ганц сандар, яг тэр цагтаа нар жагахыг харан сууцгаадаг болсоноо мэддэггүй...Ерөөсөө санаанд нь орж ирдэггүй юм...Тэр тухай бодмогц л сууж байсан үе шууд эхлэхээс биш сууцгаая гэж ярьж байсан үгүй...Гэхдээ нэг удаа, тэр ч гэсэн гэртээ ганцаар, тагтан дээрээ орчинийг ажиглаад зогсож байсан юм шиг...Есөн давхрын өндрөөс доош шагаймагц тээр доошоо уначихвал чөлөөлөгдөмөөр...Тийшээ нисчихвэл дахин амралтын өдөр байхгүй болж өдөр бүр нэг дэх, хоёр дахь, гурав дахь, дөрөв дэхь, тав дахь тэгээд нэг дэхь байх юм шиг...Доошоо харц унагах тусам нисэж үзэх адгуу хүсэлд улам ихээр эзэмдүүлнэ...Яг тэр мөчид, хөлөө савчуулан тагтны ирмэг дээр амралтын өдрийн тухай бодож суухдаа тэр ч мөн өнөөх охинг...Тагтан дээрээ хөлөө савчуулан сууж байсныг харсан санагдана...Гэвч үнэхээр харсан гэдгээ хэлхэд бэрхтэй...Маргааш нь өглөө нь автомашиний зогсоолыг цоо ширтэж зогсоход охин ирээд жаахан сууцгаах уу гэж хэлсэн шиг...Анхны бөгөөд сүүлчийн удаа түүний хоолойг сонссон нь тэр байсан юм болов уу...Энэ тухай бодмогц л бүх зүйл эсрэгээрээ хөтлөгдөн санах гэж хичээл тусам, шаварт суусан машин адил улам бүр ухан орох боловч юу ч үгүй хоосон...Утаа адил замхран алга болно...Дурсамжийнх нь хаа нэгтэй орших тас хар нүдтэй, тас хар үстэй тэр охин хаа байгааг тэр одоо мэдэхгүй... Ганцхан амралтын өдөр, заримдаа өнөөх нарийн гудмаар алхах үед сэтгэл санааг нь өөртөө бүрэн эзэмдэх охиний харц...Жаргах нар руу биш, тэнгэрт дүүлэх шувууд руу ч биш, магадгүй бүүр ерөөсөө түүний амьдрал шиг тас хар, охиний том хар нүд адил тас харанхуй ертөнцийг ажин суух шиг санагддаг... Хэзээ нь үл мэдэгдэх тэдгээр өдрүүдэд жаргах наран ч, тэнгэрт бүжиглэх шувууд ч, аажим аажимаар сарнин алга болох үүлс хэрэгтээ ямар харагдаж байсныг тэд хэрхэн мэдэх билээ...
Sunday, July 13, 2014
Толин доторхи хүн
Түүнийг сэртэл толиний цаанаас хар хувцастай залуу ширтэж байв...Тас хар хослол өмсөж хар нүдний шил зүүсэн, өндөр нуруу, халзан толгойтой, гартаа ажлын цүнх барисан залуу байлаа...Хувцасны шүүгээ яг орны хажуугаар баярласан тул яах ийхийн зуургүй л эргэж харав...ГЭвч хэн ч байсангүй...Бүүр хэн нэгэн байс гэх батлагаа ч алга...Энэ тал руугаа ор нь хананд тулчихсан юм шүү дээ...Хий юм харсан юм болов уу...Нэг хар хувцастай залуу зүүдэлсэн ч билүү...Зүүдээ үргэлжилүүлээд харчихав уу...би ер нь сэрсэн үү...Өөрийгөө бяцхаан чимхэв...Сэрүүн л байгаа юм байна...Юу байсан бэ...Яах аргагүй л нэг залуу, хар хувцастай залуу зогсож байсан...Утас дуугарч байна...Хайрт нь өглөө бүр залгадаг юм...Өглөө болсон бүхнийг нэгд нэгэнгүй ярив...Бүүр яах аргагүй, хар хослолтой залуу толин дотор зогсож байсан...Өнөөх нь тоглоом шоглоом болгоод өнгөрлөө...Хамгийн ойрын хүн нь ингэж хандсанд гомдох сэтгэл ч төрөх шиг...Өнөөдөр амралтын өдөр...Орой найз нартайгаа уулзах хүртэл өөрийгөө бэлдэх хэрэгтэй...Уулзалгүй хичнээн удсан юм...Нэг мэдэх нь ээ өнөөх хар хослолтой залуу бодлоос нь арчигдаж, хүүхдүүдээ хоёр цагийн гарах эрх олгочихоод гэрээ шомбойтол нь цэвэрлэчихвээ...Заримдаа сайн цэвэрлэгээ хийчхээр дотор нь онгойх шиг л болдог...Гэвч нэг зүйл л, юун мэдэгдэхгүй нэг зүйл торгоогоод байв...Юуг нь хэлж мэдэхгүй...Чухал зүйлээ мартчихсан юм шиг л...Хайрт руугаа залгав...Ойр зуурын үг сольж, хэзээ ирэхийг нь асуулаа...Ажил нь амжилттай гэнэ...Өглөө залгасан гэнэ ээ?...Хэзээ??...Хар хувцастай залуу толин дотор оо???...За чи надаар битгий тоглоод бай, би юу гэж тийм юм яридаг юм...Ямар солиорсон биш дээ...Гэсэн ч өнөөх зүйл торсон хэвээр...Магадгүй тэр хар хувцастай юм болов уу...Би тэр залууг толин дотор харсан тэгээд бүүр харсан гэдэг ээ мартчихсан юм болов уу...Сэтгэл санаа нэг л тогтворгүй болж, чухал зүйлээ мартчихаад санаж чадахгүй байгаа юм шиг санагдаж эхлэв...Нэг л чухал зүйл...Тэр залууг харсан байлаа гэхэд тэр залуугаас өөр нэг чухал зүйл байна...Ямар нэг чухал зүйл л байна даа...Оройн уулзалтын цаг нэг мэдэхэд л хүрээд иржээ...Хүүхдүүд нь хэдийн өрөө өрөөндөө чимээгүй сууцгааг хараад гайхав...Хэзээ хүрээд ирэв ээ энэ чөтгөрүүд...Найзуудаасаа л асууя гэсээр болзоцгоохоор төлөвлөсөн хотын төвийн ресторанд цагаасаа эрт оччихов...Цагийг ашиглан угаалгын өрөө орлоо... Толинд өөрийгөө хартал улам ч их хөгширчихсөн, улам ч их турчихсан юм шиг...Зовиур, шаналал дотор нь нүүрэнд дээр нь шуудханаа илрэвч тэр өөрөө мэдэхгүй байна...Бүүр бачимдаж үхмээр...Зуун грамм татчихлаа...Найзууд ч ирцгээв...Арван жилийн хөгтэй паянаа ярьцгаан, хүүхэд, гэр бүлийн асуудлаа хуваалцсаар гэртээ хүрээд ирлээ...Орон дээр хэвтэх төдийд л нам унтав...Зүүдэндээ бяцхан охин...Үгүй тэр өөрөө бяцхан охин болчихсон хонгилоор алхана...Хонгилийн төгсгөлд баях бяцхан хаалгаар ортол томоос том толь тавьжээ...Толинд түүнтэй цуг хар хослолтой, хар нүдний шил зүүсэн, ажлын цүнх барисан халзан залуу цуг зогсож байна...Залуугийн гараас хөтөлжээ...Энэ удаа залуу толин дотор бус, бүүр хажууд нь бодитоор зогсож өөрийг нь тэвэрч духан дээр нь үнслээ...Сэрээд шуудхан л толиний зүг харав...Хэн ч алга...Бага өрөөнөөс охин уйлах сонсогдлоо...Сандран гүйж очив...Охин нь мөн хар даржээ...Ээжээ, Ээжээ, хар хувцастай хүн намайг авж явах гээд байна...Охиний аргадан унтуулж өрөөнөөс гарах гэтэл дэвтэр олж харлаа...Аравтай охиний өдрийн тэмдэглэл...Эгдүү нь харч дэвтэрийн хаанаас ч хамаагүй муйхар бичигдсэн мөртүүдийг үсэглэв...
"Тэд хаа сайгүй бий...Бидний дунд, бидний зүүдэнд, толин дотор...Толин дотроос хар хувцастай, хар нүдний шилтэй, цүнх барисан халзан ах нар намайг, ээжийг, агааг, аавыг харж байдаг...Би энэ тухай найздаа хэлсэн...Тэр ч бас харсан гэхдээ харсан гэдгээ мэдмэгц л мартчихдаг гэж байна лээ...Би тэр ахыг дахиж харвал гаран дээрээ Х тэмдэглэхээр шийдэж байнга харандаатай явж байгаа..."...Охиний гараар дүүрэн Х тэмдэглэгээ зурагджээ... Тэр ч мөн адил гараа харлаа...Үсрэлт
Хүн төрөлхтөн бурхадад, ододод атаархсандаа, булаагаад авах гэсэндээ тэнгэр тулсан өндөр барилгууд барьжээ... Шувуудын жиргээг өөрийн болгох гэсэндээ хөгжим бүтээж, бүхнийг, бүр бүхий л байгаль дэлхийг зөвхөн тэдэнд, хүн төрөлхтөнд зориулан бүтээсэн мэтээр бүхнийг шуналын нүдээр харна...Тэдгээр байшингуудын дээр, орой дээр, хэдий өндөр байшингийн орой дээр үсрэн гаравч тэнгэр тэр дээр хэвээрээ л, хэзээ ч барьж, атгаж, өөрийн болгож чадахгүй, хорлонт хүслийг өдөөн ихэмсэгээр залрана...Доор газар дээр, ургамал цэцэгсийг хорин, бүхнийг өөрсдийн дураар бүтээн байгуулан хүн төрөлхтөний хотод өөрсдөө энэ дээрээс ямар өчүүхэн, шоргоолж, шавжинаас ч долоон дор амьдрахын төлөө бүхнийг хийх амьдралын машинууд болох нь үзэгдэнэ...Амьдралын төлөө бүхнийг хийх амьдралын машинууд...Хөгжим зохион чихээ баясгаж, тэр хөгжим нь байгалийг магтан дууллаа хэмээн хөөрцөглөн, зургаар ертөнцийг буулгах гэж оролдох бяцхан хүн төрөлхтөн...Тэдний бүтээсэн бүхэн, бүүр шүдний сойз нь хүртэл зөвхөн амьдрахын төлөө...Амьсгалын төлөө бүтээгджээ...Залуугийн бодолд үхэл биш зөвхөн эдгээр бодлууд ээлж дарааллан эргэлдэж хүйтэн хөндий хахир хатуу, хэл усгүй, дохио зангаа ч үгүй, бүүр байгаа эсэх нь мэдэгдэггүй тэр амьдралаас буцхаар шийдэн зогсоно...Ердөө ганцхан алхалт түүний цээжийг юу ч үгүй урж тасдан хэсэгчилж, өт хорхой болгон хувиргана...Хэсэг хэсгээрээ хугарж, няцарсан өөрийн цогцосыг бодоод хэзээ нэгэн цагт хаа нэгтэй бяц гишгэсэн жоом санаанд нь буув...Яг л бяцарсан жоом шиг шавжнуудын дунд хөрст дэлхийд шингэхээ хүлээн хэвтэнэ...Бие мах бодь нь өмхийрж ялзаран, арьс нь ясандаа шингэж түүний биеийг бүрдүүлэгч атом, молекул бүр замхарч одоод зуун зуун жилийн дараах хэн нэгний үтрээнд, умайнд, хоолойнд, чихэнд, нүдэнд, хэлэнд, зайрмаганд наалдаж орхих биз ээ...Гагцхүү тэр зуун зуун жил өнөөдөр юу юугүй нүдэнд нь зурагдаад өнгөрөх шиг...Хүн үхэхийнхээ өмнө бүхий л амьдралаа зурагтын дэлгэцнээ харж буй мэтээр хардаг гэсэн худал болой...Харин үхсэн хойноо хэрхэн ялзарч, хайрт хүмүүс нь уй гашууд автан уйлалдаж, найз нөхөд нь аажимдаа түүнийг мартан буйг цаг хугацааны аялал хийн ширтэнэ...Үйл явдал хэзээ ч дуусашгүй, тэрний байсан гэх батлагаа бүгдийн дурсамжаас, гэрэл зургийн хальснаас, дэлхийн ертөнцийн хөрснөөс ангижирч ор тас мартагдан одоход сая аялал дууслаа...Одоо түүнд ганц л алхам үлдсэн...Эдгээр шавжнуудын дунд бяц гишгэгдэх...Далан таван давхрын өндөр дээрээс доош харан зогсоход үхэл ч өөрөө эмээх шиг...Болиоч гэж буй мэт дотроос нь өнөөх хүний, хүн төрөлхтөний амьдрах хүсэл оволзож, амьдралын машин эцсийн мөчид ч үүргээ гүйцэтгэнэ...Бүүр сайхан хөгжим, амттай хоол, үзэсгэлэнт зураг, гайхамшигтай кино, гайхалтай ном уншимаар санагдана...Амьдралын машин шалан, ятгаж, тэдгээр амттай, сайхан, үзэсгэлэнтэй, гайхалтай, гайхамшигтай зүйлсийг нэгд нэгэнгүй тоочно...Гэвч...ГЭвч энэ бүгдийг хүн, хүн төрөлхтөн, шавжнууд бид өөрсдийнхөө төлөө, амьд явахынхаа л төлөө, бүүр амьсгалах, идэж ууж, бааж шээхийнхээ төлөө л хачир болгосон юм шүү дээ...Зүгээр л амьсгалахын төлөө бүхнийг цогцлоон бүтээж эцэст нь түүнээ амьдралын баяр баясал, хөгжөөн цэнгээн болгон хувиргаж би биш, хүн биш, эрт эдүгээ цагт нэгэнтээ амьдарчихсан, амьдарсаар буй далдын зүйлстэй холбох болжээ...Утгагүй,...Утга учир үгүй, уйтгарт шавжны амьдралыг ганцхан алхалтаар төгсгөх хэрэгтэй...Тийм ч хэцүү байсангүй, унах мөч хором бүр асар удаан... харьцангуйн онолыг харааж зүхнэ...Доошлох тусам, агаарын урсгал нүүрийг нь ярьж, өнөөх шавжнууд улам тодрон тодорсоор...Нүднийх нь өмнүүр ирээдүй бүүр хурдтай, ажиглаж амжихгүй жирэлзэж өнгөрнө...Хүмүүний бүтээсэн гайхамшигууд зүрх шимширүүлэн өвтгөж, хүн гэдэг ерөөс амьдрал гэдэг гайхамшигийг ингээд орхиж буйдаа харуусна...
/Харин тэр доор бяц шидэгдсэн хойноо сая өөрийн бодсон бүхэн үнэн байсныг эцсийн мөч хүртлээ зөв байсныг ганцхан хүн төрөлхтөн өөрийгөө хүн төрөлхтөн гэж харах аа байсныг анзааржээ... /
Subscribe to:
Posts (Atom)