Sunday, July 13, 2014

Толин доторхи хүн



Түүнийг сэртэл толиний цаанаас хар хувцастай залуу ширтэж байв...Тас хар хослол өмсөж хар нүдний шил зүүсэн, өндөр нуруу, халзан толгойтой, гартаа ажлын цүнх барисан залуу байлаа...Хувцасны шүүгээ яг орны хажуугаар баярласан тул яах ийхийн зуургүй л эргэж харав...ГЭвч хэн ч байсангүй...Бүүр хэн нэгэн байс гэх батлагаа ч алга...Энэ тал руугаа ор нь хананд тулчихсан юм шүү дээ...Хий юм харсан юм болов уу...Нэг хар хувцастай залуу зүүдэлсэн ч билүү...Зүүдээ үргэлжилүүлээд харчихав уу...би ер нь сэрсэн үү...Өөрийгөө бяцхаан чимхэв...Сэрүүн л байгаа юм байна...Юу байсан бэ...Яах аргагүй л нэг залуу, хар хувцастай залуу зогсож байсан...Утас дуугарч байна...Хайрт нь өглөө бүр залгадаг юм...Өглөө болсон бүхнийг нэгд нэгэнгүй ярив...Бүүр яах аргагүй, хар хослолтой залуу толин дотор зогсож байсан...Өнөөх нь тоглоом шоглоом болгоод өнгөрлөө...Хамгийн ойрын хүн нь ингэж хандсанд гомдох сэтгэл ч төрөх шиг...Өнөөдөр амралтын өдөр...Орой найз нартайгаа уулзах хүртэл өөрийгөө бэлдэх хэрэгтэй...Уулзалгүй хичнээн удсан юм...Нэг мэдэх нь ээ өнөөх хар хослолтой залуу бодлоос нь арчигдаж, хүүхдүүдээ хоёр цагийн гарах эрх олгочихоод гэрээ шомбойтол нь цэвэрлэчихвээ...Заримдаа сайн цэвэрлэгээ хийчхээр дотор нь онгойх шиг л болдог...Гэвч нэг зүйл л, юун мэдэгдэхгүй нэг зүйл торгоогоод байв...Юуг нь хэлж мэдэхгүй...Чухал зүйлээ мартчихсан юм шиг л...Хайрт руугаа залгав...Ойр зуурын үг сольж, хэзээ ирэхийг нь асуулаа...Ажил нь амжилттай гэнэ...Өглөө залгасан гэнэ ээ?...Хэзээ??...Хар хувцастай залуу толин дотор оо???...За чи надаар битгий тоглоод бай, би юу гэж тийм юм яридаг юм...Ямар солиорсон биш дээ...Гэсэн ч өнөөх зүйл торсон хэвээр...Магадгүй тэр хар хувцастай юм болов уу...Би тэр залууг толин дотор харсан тэгээд бүүр харсан гэдэг ээ мартчихсан юм болов уу...Сэтгэл санаа нэг л тогтворгүй болж, чухал зүйлээ мартчихаад санаж чадахгүй байгаа юм шиг санагдаж эхлэв...Нэг л чухал зүйл...Тэр залууг харсан байлаа гэхэд тэр залуугаас өөр нэг чухал зүйл байна...Ямар нэг чухал зүйл л байна даа...Оройн уулзалтын цаг нэг мэдэхэд л хүрээд иржээ...Хүүхдүүд нь хэдийн өрөө өрөөндөө чимээгүй сууцгааг хараад гайхав...Хэзээ хүрээд ирэв ээ энэ чөтгөрүүд...Найзуудаасаа л асууя гэсээр болзоцгоохоор төлөвлөсөн хотын төвийн ресторанд цагаасаа эрт оччихов...Цагийг ашиглан угаалгын өрөө орлоо... Толинд өөрийгөө хартал улам ч их хөгширчихсөн, улам ч их турчихсан юм шиг...Зовиур, шаналал дотор нь нүүрэнд дээр нь шуудханаа илрэвч тэр өөрөө мэдэхгүй байна...Бүүр бачимдаж үхмээр...Зуун грамм татчихлаа...Найзууд ч ирцгээв...Арван жилийн хөгтэй паянаа ярьцгаан, хүүхэд, гэр бүлийн асуудлаа хуваалцсаар гэртээ хүрээд ирлээ...Орон дээр хэвтэх төдийд л нам унтав...Зүүдэндээ бяцхан охин...Үгүй тэр өөрөө бяцхан охин болчихсон  хонгилоор алхана...Хонгилийн төгсгөлд баях бяцхан хаалгаар ортол томоос том толь тавьжээ...Толинд түүнтэй цуг хар хослолтой, хар нүдний шил зүүсэн, ажлын цүнх барисан халзан залуу цуг зогсож байна...Залуугийн гараас хөтөлжээ...Энэ удаа залуу толин дотор бус, бүүр хажууд нь бодитоор зогсож өөрийг нь тэвэрч духан дээр нь үнслээ...Сэрээд шуудхан л толиний зүг харав...Хэн ч алга...Бага өрөөнөөс охин уйлах сонсогдлоо...Сандран гүйж очив...Охин нь мөн хар даржээ...Ээжээ, Ээжээ, хар хувцастай хүн намайг авж явах гээд байна...Охиний аргадан унтуулж өрөөнөөс гарах гэтэл дэвтэр олж харлаа...Аравтай охиний өдрийн тэмдэглэл...Эгдүү нь харч дэвтэрийн хаанаас ч хамаагүй муйхар бичигдсэн мөртүүдийг үсэглэв...
"Тэд хаа сайгүй бий...Бидний дунд, бидний зүүдэнд, толин дотор...Толин дотроос хар хувцастай, хар нүдний шилтэй, цүнх барисан халзан ах нар намайг, ээжийг, агааг, аавыг харж байдаг...Би энэ тухай найздаа хэлсэн...Тэр ч бас харсан гэхдээ харсан гэдгээ мэдмэгц л мартчихдаг гэж байна лээ...Би тэр ахыг дахиж харвал гаран дээрээ Х тэмдэглэхээр шийдэж байнга харандаатай явж байгаа..."...Охиний гараар дүүрэн Х тэмдэглэгээ зурагджээ... Тэр ч мөн адил гараа харлаа...

No comments:

Post a Comment